Онгоцны хар хайрцгийг Парис руу илгээнэ

img

Газар дундын тэнгист осолдоод буй Египетийн “Egypt Air” компанийн “Airbus A320-232” онгоцны хар хайрцгийг Парис руу илгээхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хар хайрцгийг ирэх долоо хоногт Парис руу илгээх гэнэ.

 

Францын Тээврийн яамны төлөөлөгч “Мэргэжилтнүүд эхлээд хар хайрцгийн мэдээллийг тайлах боломжтой эвсэл боломжгүй гэдгийг тогтоох болно. Дараа нь бид албан ёсны мэдээллийг хийнэ” гэж мэдэгджээ.

 

Аврагчдын олоод буй уг хар хайрцагт нисгэгчдийн яриа хадгалаастай байгаа аж. “Онгоц осолдох үед хар хайрцагны санах ойн бичил чип гэмтсэн учир Египетийн мэргэжилтнүүд мэдээллийг тайлах боломжгүй болоод байна. Хэрвээ уг чипийг янзлахгүй бол “Airbus A320-232” онгоцны шалтгаан хэзээ ч ил болохгүй” хэмээн “Egypt Air” мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ