Румынд хэт халжээ

Румын улсад хэт халалтын улмаас 13 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Амиа алдагсдын ихэнх нь тариаланчид хэмээн орон нутгийн хэвлэлүүд дамжуулжээ. Васлуй мужид найман хүн амиа алдсан бол Яссы мужид таван хүн халууны амиа алдсан байна. Тус улсын 11 мужид хэт халжээ.
Цаг агаарын хүрээлэнгээс “Эдгээр 11 мужид 35-40 хэм хүрсэн” гэж мэдээлсэн байна. Эрх баригчид өндөр настан, жирэмсэн эх болон хүүхдүүдийг өдрийн цагаар гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ.
Мөн Япон, Энэтхэг зэрэг орнуудад хэт халж, олон хүн амиа алдсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ