Хар салхины улмаас 78 хүн амиа алждээ

img

 

БНХАУ-ын   Жиансу мужийн Янгченг хотыг хар салхи дайран өнгөрчээ. Уг байгалийн үзэгдлийн улмаас 78 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархтсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

Янгченг хотод их хэмжээний аадар бороо орж, хөрсний гулгалт үүсчээ. Мөн хар салхи дэгдсэний улмаас 100 гаруй байшингийн дээвэр нурж, хотын төвд байрлах цэцэрлэгт хүрээлэн сүйдсэн байна.

 

Эрх баригчид амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, хотын удирдлагуудыг иргэдийн хохирлыг барагдуулахыг шаарджээ.

 

Сүүлийн 50 жил Янгченг хотыг хар салхи дайран өнгөрөөгүй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мгл:
Яаж амиа алсын бол амиа алждээ гэнээ ккк
2016-06-24