Деррик Рөүс Нью Йорк Никс багт ирлээ

img

 

Нью Йорк Никс багийн ерөнхийлөгч Фил Жексон Чикаго Бүллс багаас 2011 оны НБА-ийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч Деррик Рөүсийг авсан гэж мэдэгдлээ. Хоёр баг солицоогоор Деррик Рөүс, Жастин Холидейгийн хамтаар Нью Йорк Никс багт өгөөд оронд нь Робин Лопез, Хосе Калдерон, Жериан Грант нарыг Чикаго Бүллс баг авчээ.

 

Буллс багтаа 2015-16 онд 16.4 оноо, 4.7 оновчтой дамжуулалт, 66 тоглолтонд оролцож талбайд 31.8 минут тоглож долоо дахь улирлыг дуусгасан байна. Ингэснээр тэрээр ирэх улирал Нью Йорк Никс багт хүчин зүтгэхээр боллоо.

 

 

Эх сурвалж:NBA.com

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ