Иргэн Б.Чулуудай гүтгэлэгт баримтаар няцаалт хийв

img

 

Сонгуультай холбоотойгоор сүүлийн үед хотын дарга Э.Бат-үүл, тэр тусмаа түүний хүү Б.Чулуудай нарын нэр хүндэд ноцтойгоор халдсан, гүтгэсэн, доромжилсон нийтлэл, нэвтрүүлэг, мэдээллүүд гарах болсон. Тэгвэл иргэн Б.Чулуудай өнөөдөр зохион байгуулалттайгаар гаргаж байгаа тэр бүх гүтгэлгийг баримттайгаар няцаасан мэдэгдлийг хийлээ. Тэрээр гэр хороооллын дахин төлөвлөлтөөс үүдэлтэй “Грандлайн” компани болон оффшортой холбоотой бусад асуудлуудад хариулт өглөө.

 

Иргэн Б.Чулуудайгийн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе:

 

Иргэн Б.Чулуудай миний бие 2013 онд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу БЗД-ийн 12-р хороонд болсон нээлттэй сонгон шалгаруулалтад оролцсон. Энэхүү нээлттэй сонгон шалгаруулалт нь БЗД-ийн 12-р хороо буюу Амгалан орчимд хийгдэх гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан ингэхдээ иргэдийн оролцоотойгоор нээлттэй тэдний нүдэн дээр сонгон шалгаруулалт ил явагдаж, хууль журмын хүрээнд “Грандлайн” компани ялсан байдаг. Түүнээс хойш “Грандлайн” компани болон миний бие тухайн газрын иргэдтэй хамтран ажиллаж амласан амлалтаа биелүүлэхийн тулд хичээн ажиллаж ирсэн. Гэтэл энэ хугацаанд олон давагдашгүй хүчин зүйл нөлөөлж ирлээ. Үүнд, хамтран ажилласан консерциум компаниуд болох “Зуншин” ”Сайрам булган” компаниуд зорилгоосоо няцаж замын дундаас буцсан байдаг. Үүний дараа “Грандлайн” компани иргэдтэйгээ байгуулсан гэрээгээ дангаараа хариуцан хийхээр шийдвэр гарч сэтгэл шулуудан сэтгэл зүрхээ зориулан ажилласан.

 

Энэ хугацаанд бид зургаан сарын дотор нийтдээ 228 айл өрхөөс 215 –тай нь буюу нийт айл өрхийн 95 хувьтай гэрээ байгуулсан. Ингээд бид ажлын графикийн дагуу тухайн газар дээр эхний ээлжинд 18 өрхийн газар дээр ажлаа эхлүүлсэн боловч тухайн газраас пестицит хэмээх хорт бодис илэрч барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Энэ хугацаанд бид бас дахин хөрөнгө оруулалт дээр хамтран ажиллах гадна дотны компаниудтай хэлэлцээр хийж БНТУ-ын “216 Яапиүрэти” ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2013 оны арванхоёрдугаар сард байгуулсан юм. Гэвч 2014 оны тавдугаар сар буюу дөнгөж гэрээ хэлэлцээрээ хийгээд хувьцаагаа шилжүүлж авсаны дараа “2016 Яапиүрэти” компани хамтран ажиллах гэрээгээ ноцтойгоор зөрчиж эхэлсэн. Тухайлбал, бид гэрээний зүйл заалт дээр хөрөнгө оруулагч хоёр тал бэлэн мөнгөөр энэхүү төсөлд хөрөнгө оруулна гэж тохиролцсон юм. Гэтэл Туркийн талаас бидэнд “216 Яапиүрэти” компани шинэ хуучин нь үл мэдэгдэх өндөр үнэтэй бараа материалыг шахах гэж оролдсон нь Арбитрын шүүхийн хаалгыг татахад хүргэсэн. Энэхүү арбитрын шүүхийн маргаан нь өнөөдөр ч дуусгавар бологүй байна. Энэ бол бас нэгэн давагдашгүй хүчин зүйл байсан юм. Үүний зэрэгцээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хотын захирагч Э.Бат-Үүл хүүдээ газар өглөө, тендер өглөө, гэр хорооллын дахин төлөвлөлт бүтэхгүй мөрөөдөл, амбаар ч барьж үзээгүй түүний хүү хэзээ ч хийж чадахгүй гэх зэргээр миний болоод аавын минь нэр хүндэд халдаж эхэлсэн.

 

Энэ нь сүүлдээ намайг залилан хийж, хууль бусаар газрыг дамнаж наймаалж авсан, олон тэрбум төгрөгийг шамшигдуулж идсэн гэх зэргээр гүтгэлэг болон хувирч, хууль ёсноос гажууд юм ярьж бүх ажилд маань саад тотгор учруулж уг төслөөс гарахад хүргэсэн. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлэх боломжгүйд хүргэлээ. Гэхдээ би хууль ёсны дагуу иргэдэд амласан амлалт гэрээгээ зөрчихгүй байхын төлөө олон компаниудтай дахин хэлэлцээр хийж дараагийн компанид шилжүүлсэн юм. Одоо энэхүү бүтээн байгуулалтын ажил маань хэвийн үргэлжилж байна. Анх гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг МАН-ын эрхмүүд хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл гэж ярьж байсан. Гэвч тэр мөрөөдөл биелж болдог гэдгийг манай төслөөс харж болно. Манай төсөлд хамрагдсан нэг иргэн 150 м2 орон сууцанд амьдарч байгаа. Үүнийг орон сууцны өнөөдрийн ханшаар м2-ыг нь тооцон үзэхэд 225 сая төгрөгийн үнэтэй бодит хөрөнгө болоод байгаа юм.

 

Эцэст нь Туркийн “216 Яапиаоүпи” компанийг зуучилж надтай уулзуулж орчуулга хийж байсан иргэн Гөлгөөгийн Ганбаяр нь МАН-ын болон тэдний гар хөл бологсдын захиалгаар иргэн миний биед мөн миний аавын нэр хүндэд ноцтойгоор халдаж өөрийг нь 45 хоног шоронд суулгаж хэлмэгдүүлсэн мэтээр захиалгат нэвтрүүлгийг өндөр үнэ төлж өчигдөр орой телевизүүдээр цацсан. Би Ганбаярын талаар тодорхой хэлье. Иргэн Ганбаярын холбогдолтой 2014250006576 дугаартай тоот хавтаст хэрэг Эрүүгийн цагдаагийн газар байгаа болно. Энэ хүн шалгагдсан шалтгаан нь залилангийн хэрэг үйлдэж бусдад онц ноцтойгоор хохирол учруулсан явдал байсан юм.

 

Дээрх мэдэгдэлтэй холбоотой зарим баримтуудыг доор хавсаргав.

 

Баримт 1: Өөрийг нь хэлмэгдүүлсэн хэмээн гүтгэлэг, доромжлолын шинжтэй захиалгат нэвтрүүлэг хийн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан иргэн Г.Ганбаярын гэм буруутайгаа хүлээн, өөрийнхөө гараар бичсэн баримт.

 

Баримт 1:

 

 

Баримт 2: Иргэн Г.Ганбаяр нь бусдыг залилан онц ноцтой хохирол учруулсан нэгэн юм. Түүнд залилуулсан иргэн мөн өөрийн гараар мэдэгдэл, тайлбарыг бичжээ.

 

Баримт 2:

 

Баримт 3: “Зуншин” “”Сайрам булган” компаниуд зорилгоосоо няцаж замын дундаас буцсан байдаг. Хамтарсан консерциумаас өөрсдийн хүсэлтээр гарсан баримт.

 

Баримт 3:

 

 

Баримт 4: Оффшор бүст бүртгэлтэй гэх “Стратежик Майнс” компани 2013 онд хаагдсан гэдгийг баталсан албан ёсны баримт. Б.Чулуудайг оффшорт гүйлгээ хийсэн мэтээр гүтгэж байгаа нь доорх баримтаар няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл Б.Чулуудай оффшор бүст компани байгуулж байсан боловч түүний нэр дээр ямар ч данс байхгүй юм.

 

Баримт 4:

 

 

ЭХ СУРВАЛЖ: ИРГЭН Б.ЧУЛУУДАЙ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
amjilt !
2016-06-28
Зочин:
МАН ын сонгуулын штаб буруу ПИ АР хийгээд байнаа. Ер нь салхи эргэчихсэн байна лээ дээ. Ойрын өдрүүдэд 5 таксинд суухад жирийн жолооч нарын 3 нь АН гэж байна лээ шүү. Яагаад гээд асуухаар МАН маш их хүн гүтгэх юм. Батүүл дарга бол юм хийсэн хүн. Энэ хүнд өгөн гэж байна лээ. Наад сонгуулыбн тактикаа эргэж хараачээ. Аль амбасын үеийн хуучирсан сонгуулын хар ПИ АР хийдэг технологыг чинь одоо хүмүүс мэддэг болсон.
2016-06-26
Зочин:
Батүүл ард иргэд бидэнд хэрэгтэй байна чи хотод ганц гэрэл асааж чадахгүй арчаагүй шээс юм байж дэмжихгүймаа гэхэд зүгээр хуцалгүй дуугай байжий за юу МАН худалдагдсан муу новш !!!
2016-06-26
Зочин:
dandaa saihan medee duulgaj helsen amalsandaa hurch bdagt ni uuld bayarlalaa
2016-06-26
Зочин:
Бат-Yvлээ таныг дэмжиж явдаг мэдрэл бvтэн залуус маш олон байгаа шvv
2016-06-26
Зочин:
uneheer zuw zvitei shn ajil hiisen hvn amjilt ushuu olon ger horoolod iim tsetserleg bguulj gereltuuleg tawij uguurei
2016-06-26
Зочин:
Мундаг хvн шvv хийсэн бvтээсэн зvйлтэй
2016-06-26
Зочин:
Бат-Үүл дарга төсвийн мөнгийг ил болгож өмнөх дарга нарын халаасладаг байсан мөнгөөр хотын гудамжийг цэцэрлэгжүүлсэн. Нэг наст цэцгийг муулаад байдаг хҮмҮҮст гэж хэлэхэд тэр цэцэг агаарын тоосжилтыг багасгадаг гэдгийг мэддэггҮй л байх даа. Дээрээс нь хотод өнгө үзэмж нэмээд сайхан л байдаг шд. Өмнөх хотын дарга нар хот тохижилтонд зарцуулах мөнгөөр өөрсдөө л хөлжиж байсан байх даа.
2016-06-26
Зочин:
хамгийн эмзэг тулгамдсан асуудлуудын дэргэдүүр МАН МАХН нүдэн балай чихэн дүлий өнгөрдөг байсан шү дээ
2016-06-26
Зочин:
Bat-uul shg hotiin darga suuliin 20n heden jil uzsenguie baharhaj bn
2016-06-26
Зочин:
batvvl darga ikh yum hiij bgaa mundag naad muulaad ataarhaad bgaa lalruudiihaa vgiig bitiii tooo
2016-06-26
Зочин:
Зуслангийн зам ч сайхан болсон шүү. Хүүхдээ аваад явахад айх зүйлгүй л болсон бн лээ. Өөр олон зах газруудад зам тавьж өгөөрэй.
2016-06-26
Зочин:
Ajliin ondor amjilt husie da
2016-06-26
Зочин:
Odoo ch awtobusand suusan nuhduud sungeneed l, mashin, taxigaar ywdguud n hotsroh jisheenii bolson doo.
2016-06-26
Зочин:
mungu ih zarsanch urd jiluudiinhees bodvol hamaagui shan bolson shuu hot mni
2016-06-26
Зочин:
ҮҮЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
2016-06-26
Зочин:
hiisen bvteen bguulalt bolood zartsuulsan mungiig ni zvgeer sonsohod ih sonsogdoj bgaa awch ardiin namiin songuuliin show hiij vren taran hiij zvgeer tsatssan ter ih munguur her ih bvteen bguulalt hiij boloh bsniig bas neg bodood uzeech gmeer sanagdah yum
2016-06-26
Зочин:
Бат-Үүл Бол хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн шүү дээ
2016-06-26
Зочин:
Нэг цэгийн үйлчилгээ бий болсноор тӨрийн албаны хүнд суртал байхгүй болсон. Бүх л үйлчилгээг нэг дороос авдаг болсон болохоор ажил хөөцөлдөхөд ч амар, цаг, мөнгө хэмнэдэг болсон шүү.
2016-06-26
Зочин:
Өмнө нь МАН-ынхан зам барьж байна гээд халтуурддаг байлаа ш дээ. Тэгээд л хэдэн сар болоод л ахиад л засдаг байсан. Ард иргэдэд үнэхээр их хүндрэл учруулдаг байсан. Харин одоо ямар болсон байна. Та нар гэрээсээ гараад хар даа.
2016-06-26
Зочин:
Ardiin namiinhan ard irgediig yduuruulj belen mungu taraahaas uur yu hiisen ym. Niislel hot odoo l hot gdg utgaaraa hugjij bga. Hotiin drga ard irgediinhee tuluu iim ih ajil hj boldgiig haruulj chadsan 4 jil bailaa.
2016-06-26
Зочин:
НИЙСЛЭЛЧҮҮД АЗТАЙ Л БАЙНА. ХӨДӨӨГИЙН БИДЭНД ИЙМ ДАРГА ОЛДООСОЙ. БАТ-ҮҮЛ ГУАЙД АМЖИЛТ ХҮСЬЕ
2016-06-26
Зочин:
Yarmagt gereltuuleg tawisnaas hoish gemt hergiin garalt 6.5 huwiar bagassan gsn. Ireh 4 jild hotiin olon gudamj, ger horoolliin gudamjiig gereltei bolgooroi
2016-06-26
Зочин:
Заримдаа хүмүүс хотын захиргаанаас давчихсан утаа, эрүүл мэндийн үйлчилгээ, үнийн хөөрөгдөлт, ядуурал, хог боловсруулах зэрэг асуудлыг хэнээс хаанаас шаардах ёстойгоо жаахан боддог баймаар. Надад бол УИХ, засгийн газрын бодлоготой шууд хамаатай юм шиг санагддаг шүү.
2016-06-26
zochin:
хийнэ гэж гарчихаад хийхгүй яана гэж, маш их мөнгө идлээ, автомашины товчооны татвар 100 хувь нэмж чадсан, татвараар ард түмнийхээ халаасыг хоосолсон хүн аргагүй, үүлийн үүлийг хүү нь эхлүүллээ, шийтгэлээ үүлийн баг үүр
2016-06-26
Зочин:
Za ene hotoor duuren bga huduunii huusun mantuunuud ingej tenetehe bolioro. Ene hun shig ih zuil hj bga Hotiin dargiig bi nasaraa hotod amidrahda uzeegui uym bna. Olon jiliin laglaasan shavar shig bolgoson hotiig 1 uglu bosood irhed chin gyltailgana gj bodo yu. Oboi huulahtai adil gj bodo yu huduunii maluud
2016-06-26
Зочин:
4 жилийн хугацаанд бишгүй л олон ажил хийжээ. Гэр хорооллын айлууд байранд орж, хашаатай хоосон газраа хҮртэл 2 өрөө байр болгосон хүмүүс ч байна. Би ч бас байртай болмоор л байна.
2016-06-26
Зочин:
bi l huwidaa mongoloo gesen setgeltei ene aawiin hvvg demjine
2016-06-26
Зочин:
Өмнө нь МАН-ынхан зам барьж байна гээд халтуурддаг байлаа ш дээ. Тэгээд л хэдэн сар болоод л ахиад л засдаг байсан. Ард иргэдэд үнэхээр их хүндрэл учруулдаг байсан. Харин одоо ямар болсон байна. Та нар гэрээсээ гараад хар даа.
2016-06-26
Зочин:
Delhiin jishig hot bolgohiin toloo ih buteen baiguulalt hiij bgaa tsaashdaa chi h ajil hiij buteegeerei эгнээгээр явуулдаг чинь маш зөв шийдвэр болсон
2016-06-26