Ерөнхий сайд огцорно

Британи улсад өнгөрсөн долоо хоногт Европын холбооноос гарах эсэх талаар бүх нийтийн санал асуулга оролцсон билээ. Санал асуулгад 31 сая хүн оролцсон бөгөөд тэдний 52 хувь нь Европын холбооноос гарахыг дэмжсэн байна.
Харин 48 хувь нь Европын холбооноос гарахыг дэмжээгүй аж.
Тэгвэл санал хураалтын дараа тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон хэвлэлийнхэнд огцорч буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр ирэх аравдугаар сард дараагийн Ерөнхий сайд тодрох хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийхээ мэдэгджээ. Камерон ард түмнээ “Европын холбоонд үлдэх” санал өгөхийг уриалж байсан юм. Тэрбээр санал хураалт эсрэг гарвал огцрохоо мэдэгдэж байжээ.
Британи Европын холбооноос гарсан анхны улс боллоо.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ