Йорданы зургаан цэргийг хөнөөжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл энэ амралтын өдөр Сирийн хилийн ойролцоо халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг халдлагын улмаас Йорданы аюулгүй байдлын зургаан ажилтан амиа алдсан талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас дамжуулав.
Хэт даврагчид тэсрэх бөмбөг суурилуулсан ачааны машин дэлбэлсэн байна. Халдлагаас хоёр цагийн дараа тус бүлэглэл Сирийн хил дээр болсон халдлагыг захиалсан болохоо өөрсдийн твиттер хуудастаа нийтэлж “Йорданы хилийг задлах болно” хэмээн сүрдүүлжээ.
Йорданы албаныхан өчигдөр халдлагаар амиа алдсан цэргүүдээ оршуулж, өшөөг нь авахаа мэдэгдсэн байна. Өмнө нь хэт даврагчид Йорданы цэргийн амьдаар нь шатаасан билээ. Уг үйл явдлын дараа Йордан, АНУ-ын байгуулсан олон улсын цэргийн эвсэлд нэгдэж, хэт даврагчдад агаараас цохилт өгч байна. Йорданд байрлах “Рукбан” дүрвэгсдийн хуаранд Сирийн 50 мянган иргэн амьдарч байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ