Газраар тоглосон намуудын дунд иргэд хохирох уу

img

09.00 цагт: Нийслэлд хэрэгжиж байгаа тендерийн холбогдолтой бүх төрлийн мэдээлэл, танилцуулгыг хийнэ. Мөн “Худалдан авах ажиллагааны чанар ба тэгш өрсөлдөөн” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Арга хэмжээ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт болно. Утас: 96667817


09.00 цагт: Харвардын их сургуулийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн судалгааны ёсзүйн чиглэлээр сургалт ЭМСЯ-нд зохион байгуулна.


11.00 цагт: “Газраа алдвал бүхнээ алдана” сэдвээр “Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон” ТББ, иргэд хамтран Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


10:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд БНЭУ-аас дэлхийд элэг шилжүүлэн суулгах мэс заслаараа алдартай эмч А.Л.Соин манай улсад ирж элэгний эмч нарт үнэ төлбөргүй сургалт явуулна.


10.00 цагт: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулна.


11.30 цагт: “СҮҮЛЧИЙН НАЙДВАР: Бүх бие даан нэр дэвшигчдийг сонгоцгооё” хэмээн уриалж Нам бус сонгогчдын холбооноос Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.00 цагт:  МАН-ын авлигын асуудлаар МАХН-ын Нийслэлийн намын хорооноос Хэвлэлийг хүрээлэнд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Хэнтий аймгийн 40-р тойрогт УИХ-д нэр дэвшигч Г.Батболд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Дундговь аймгийн 16-р тойрогт бие даан нэр дэвшигч Б.Мөнхболор цаг үеийн асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: "Газраар тоглосон намуудын дунд иргэд хохирох уу" сэдвээр Олон нийтийн иргэний хяналт, Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.


12.30 цагт: Дархан уул аймгаас иргэд газрын маргаантай асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: ГХЯ-наас тогтмол зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хурал ""Зөвшилцөл" танхимд болно. Энэ үеэр Энэ сарын 22-24 ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны талаар шуурхай мэдээлэл хийнэ. Утас: 88080619

СЭТГЭГДЭЛ БИЧИХ