Агаарын цохилтын үеэр 25 хүүхэд амиа алджээ
2016-06-27

Сирийн аль-Куриа хотноо энэ амралтын өдөр гурван удаа агаараас цохилт өгсөн талаар НҮБ-ын Хүүхдийн байгууллагаас мэдээллээ. Уг цэргийн ажиллагааны үеэр 25 хүүхэд амиа алдсан гэнэ. Өнөөг хүртэл аврагчид барилгын нуранги дороос иргэдийг эрэн хайсаар байна.

 

Хотын иргэдийг залбирал үйлдэж байхад агаараас цохилт өгчээ. Аль-Куриа хотноо хэн агаараас цохилт өгсөн нь нууц хэвээр байгаа юм. Пентагоноос уг асуудлыг мөрдөхөө илэрхийлжээ.

 

Энэ оны нэгдүгээр сараас эхлэн Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл аль-Куриа хот руу халдах болсон юм. Одоогоор хэт даврагчид тус хотын баруун хилийг хяналтадаа аваад байна.

 

Хэт даврагчдын хувьд аль-Куриа хот Хомс, Палмира хот руу очих гүүр болж буй юм. ОХУ болон АНУ тэргүүтэй эвслийнхэн өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн аль-Куриа хотыг эзлэхийг санаархаж буй хэт даврагчдад агаараас цохилт өгч буй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин