Хэт даврагчдыг өөрсдийнх нь зэвсгээр устгана

Иракийн армийнхан өнгөрсөн оны эхээр хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд алдаад байсан Эль-Фаллужи хотыг бүрэн чөлөөлсөн билээ. Тэгвэл армийнхан анх удаагаа тус хотын өнөөгийн нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургуудийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
Хэт даврагчид хотыг эзлэх үедээ сургууль болон цэцэрлэгийн байруудыг зэвсгийн агуулахаа болгож, хөлбөмбөгийн талбай зэрэгт бэлтгэл сургуулилтаа хангадаг байсан гэнэ. Зэвсгийн агуулахаар ашиглаж байсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг бага зэрэг засварлахад үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой хэмээн армийнхан мэдэгдэв.
Армийхан 10 гаруй зэвсгийн агуулахад хадгалаастай байсан буу, сум, пуужин зэргүүдийг устгахгүйгээр дараагийн хотыг чөлөөлөх ажиллагаанд хэт даврагчдын эсрэг ашиглахаар болсон талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ.
Ерөнхий сайд Хайдер аль Абади “Хэт даврагчид өөрсдийнхөө зэвсэгт амиа алдах болно” гэж хэлжээ. Эль-Фаллужи хотыг тэсрэх бөмбөгнөөс салгах ажлыг армийнхан олон улсын эвслийн цэргүүдтэй хамтран гүйцэтгэхээр болсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ