Нохойнд өгч болохгүй хүнс

Америкийн “www.wikihow.com” сайт гэрийн тэжээмэл амьтанд өгч болохгүй хоол, хүсний талаар нийтэлжээ.
Зөвлөгөө №1
Нохой албан бусаар гэр бүлийн гишүүний нэг билээ. Зарим улсын иргэд нохойгоо өөрийнхөө овгоор овоглосон байдаг. Хэрвээ таны хувьд энэ тэжээмэл амьтан үнэ цэнэтэй бол халуун ногоотой хоол хүнс бүү өгөөрэй. Халуун ногоо нохойны гэдсийг хямраадаг.
Зөвлөгөө №2
Чихэрлэг зүйлс нохойг өвчлөмтгий болгодог.
Зөвлөгөө №3
Муудаж, үнэр орсон хоол болон жимс жимсгэнэ.
Зөвлөгөө №4
Шарсан хуурсан хоол болон эм нохойны амтлах мэдрэмжийг бууруулдаг.
Зөвлөгөө №5
Та нохойгоо үргэлж химийн гаралтай бүтээгдэхүүнээр хооллох хэрэггүй. 14 хоног эсвэл сардаа нэг удаа махан хоол эсвэл яс өгөөрэй.
Зөвлөгөө №6
Хэт халуун хоол идэх үед нохойны хэл түлэгдэж, амтлах мэдрэмж нь сулрахаас гадна бие нь зовиурлах болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ