5.6 сая ам.долларын төсөвтэй төсөл баталгаажлаа

img

Швейцарийн хөгжлийн агентлаг “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хамтран санхүүжүүлэхээр НҮБ-ын Хүн амын сантай түншлэлийн харилцаагаа бататгаж, гэрээнд гарын үсэг зурлаа.

 

 

Энэ төслийг Швейцарийн хөгжлийн агентлаг 4.3 сая ам.доллар, НҮБ-ын Хүн амын сан 853. 000 ам.доллараар санхүүжүүлж, Монгол Улсын Засгийн газар мөнгөн бус хэлбэрээр 452,000 ам.долларын хувь нэмэр оруулж, нийт 5.6 сая ам.долларын төсөвтэйгээр 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

 

Тус үйл ажиллагаанд Швейцарийн хөгжлийн агентлагийн захирал Маркус Валдфогел, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар гэрээнд гарын үсэг зурлаа.  

 

“Энэхүү төслөөр Швейцарийн хөгжлийн агентлаг жендэрийн тэгш байдлыг бодлого, хөтөлбөрт тусгах үйл ажиллагаагаа улам бэхжүүлж, Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нь голлох түншийн үүрэг гүйцэтгэхийг зорьж байгааг” Швейцарийн хөгжлийн агентлагийн Хөтөлбөр хариуцсан захирал Даниел Валенги цохон тэмдэглэв. Мөн “4 жилийн дараа гэр бүлийн хүчирхийллийн улмаас сард ойролцоогоор 1-2 хүн амиа алдсан, өдөрт 2-3 хүн гэмтсэн гэсэн сэтгэл өвтгөм мэдээлэл сонсохгүй болно гэдэгт итгэлтэй байна” гэж Хууль зүйн яамны ТЗУГ-ын дарга Б. Батзориг хэлсэн үгэндээ онцоллоо. Сүүлийн жилүүдэд эрх зүйн салбарт ахиц дэвшил гарч, гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болж, хүчирхийлэлд өртөгсдийг хуулиар хамгаалах явдал тал бүрээр сайжирсан нь энэхүү асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Ийм ч учраас энэхүү төсөл нь улс орон даяар охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэхэд шаардлагатай техник, арга зүйн болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх зорилготой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
boldog buh huchirhiilel boldgooroo l bolno ,ymar hunii nuden deer ter huchirhiilele n yvagdah bish hudlaa mungu halaaslah gesen buzar arga bn ,tolgoigoo ajiluulj baigaachee maluudaa!
2016-06-28