Родриго Дютерт: Цаазын ялыг сэргээнэ

img

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дютерт өчигдөр Давао хотноо иргэдтэйгээ уулзах үеэрээ тун удахгүй цаазын ялыг сэргээж, буруутнуудыг хуулийн дагуу шийтгэхээ мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” дамжууллаа. Тэрбээр “Буруутнууд шийтгэлээс зугтааж чадахгүй. Эдгээр бүлэг хүнээс болж Филиппинийн хойч үе аюулд өртөж болохгүй. Би энэ бүхнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Таны хүүхэд эсвэл хайртай хэн нэгнийг чинь хөнөөсөн эсвэл хүчирхийлсэн хүнийг та өршөөж чадна гэж үү. Хууль эрх тэгш, хүний эрхийг дээдлэх ёстой ч эдгээр хүмүүсийг өршөөж чадахгүй. Хэдийгээр миний шийдвэр хэтэрхий хатуу байж магад. Гэхдээ нийгмээ цэвэрлэхийн тулд, дахин гэмт хэрэг гаргахгүйн тулд би энэ шийдвэрийг гаргасан. Засгийн газар цаазын ялыг сэргээхийг дэмжихгүй байгаа. Би бууж өгөхгүй. Учир нь миний ард талд ард түмэн минь бий. Ард түмэн минь л намайг буруутгаж бас магтаж болно” гэж хэлжээ.

 

Ажлаа хүлээн аваад удаагүй байгаа Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийнхөө цаазын ялыг сэргээнэ гэсэн шийдвэрийг “тэнэг үйлдэл” хэмээн тодорхойлсон байна. Учир нь Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа зарим шоронгийн хоригдлууд эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Мөн Ерөнхийлөгч гэмт хэргийн хандлагыг бууруулахын тулд ард түмэнтэйгээ хамтран ажиллахаар болсон. Тэрбээр хар тамхичид, борлуулагчид, биеэ үнэлэгч, тэднийг зуучилдаг хүмүүсийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн иргэдийг шагнахаа мэдэгдсэн юм. Түүний мэдэгдлийн дараа Филиппинийн хэд хэдэн хар тамхины бүлэглэл Ерөнхийлөгчөө заналхийлж, толгойг нь 100 мянган ам.доллароор үнэлсэн билээ.

 

НҮБ-ын Хүний эрхийн дарга Зейд Рад аль Хуссейн энэ амралтын өдөр Родриго Дютертийг буруутгаж, “Цаазын ялыг сэргээх нь санаатай дайн дэгдээсэнтэй ижил” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

e:
gadniih yah be mongol hezee tsaaziin yalaa sergeeh be
2016-06-28