Камерон ипотекийн зээл авчээ

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон болон Саманта Кэмерон нар бүх нийтийн санал асуулга болохоос нэг долоо хоногийн өмнө Лондон хотноо ипотекийн зээл авчээ.
Камерон гэргийн хамтаар энэ сарын 15-ны өдөр Баруун Лондонд байрлах Ноттинг-Хилл дүүргээс шинэ байр авахаар авахаар “НSBC” банктай 3.5 сая фунт стерлингийн ипотекийн зээлийн гэрээ хийсэн байна.
Ерөнхий сайдыг бүх нийтийн санал асуулгын дүнг урдчилан мэдэж байсан гэх мэдээ, мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлжээ. Тэрбээр мөн санал хураалтаас өмнөх өдөр Даунинг Стритэд байрлах Ерөнхий сайдын ордноос зарим эд зүйлсээ аавынх руугаа явуулжээ.
Камерон ипотекийн зээл авсан болохыг Сангийн сайд Жорж Осборн баталсан байна. Бүх нийтийн санал хураалтын дараа Камерон огцорч буйгаа зарласан билээ. Тэрбээр дараагийн Ерөнхий сайд тодрох хүртэл албаа үргэлжлүүлэн хашихаа мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ