Истанбулын халдлагыг хэт даврагчид захиалжээ

Туркийн Истанбул хотын “Ататурк” нисэх буудалд террористууд цуврал халдлага үйлдсэн билээ. БНХАУ-ын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг “Халдлагаар 36 хүн амиа алдаж, 78 хүн гэмтсэн” хэмээн мэдээлэв. Олон улсын хэвлэлүүд өөр өөрсдийн эх сурвалжаасаа үндэслэн хохирогчдын тоог зөрүүтэй мэдээлж байна.
“Ататурк” нисэх буудалд болсон халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан хэмээн тус улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым мэдэгджээ. Тэрбээр сэтгүүлчдэд хандан “Энэхүү халдлагын цаана хэт даврагчид бий” гэж хэлсэн байна. Одоогоор тус бүлэглэл халдлагын захиалагч болохоо мэдэгдээгүй байгаа юм. “Амиа адагсдын дунд гадаадын иргэд бий” хэмээн Ерөнхий сайд мэдэгджээ.
Гурван амиа золиослогч нисэх буудалд нэвтэрсэнийхээ дараа гал нээж, дараа нь өөрсдийгөө егүүтгэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ