Монголчуудын хамгийн том асуудал нь эдийн засгийн уналт

Монгол Улсад парламент болон орон нутгийн сонгуулийн санал хураалт эхэлсэнтэй холбогдуулж Японы “www.nikkei.com” сайтад доорх материал нийтлэгджээ.
Улаанбаатар хот. Далайд гарцгүй Монгол Улсад парламент болон орон нутгийн сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар 7.00 цагт эхэллээ. Тус улс эдийн засгийн хүнд байдалд ороод байгаа. 1990 онд ардчилсан хувьсгал гарснаас хойш долоо дахь удаагаа парламентын сонгууль зохион байгуулагдаж буй юм. 496 нэр дэвшигч парламентын 76 суудлын төлөө өрсөлдөж байна.
Тус улсын парламент дөрвөн жилийн хугацаатай. Сүүлийн хоёр сонгуульд аль нэг нам олонх болж чадаагүй тул эсвэл, эвслийн Засгийн газар байгуулагдан ажиллаж байгаа. Сонгуулийн урьдчилсан дүн маргааш буюу 2016.6.30-ны өдөр тодорхой болно. Сөрөг хүчин Монгол ардын нам эдийн засаг уналт, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж буй нь эрх баригч Ардчилсан намын буруу бодлогоос үүдэлтэй хэмээн буруутгадаг билээ. Намууд сонгуулийн сурталчилгааны үеэр эдийн засгийг сэргээх, ядуурлыг бууруулах, эрүүл мэндийг салбарыг хөгжүүлэхээ амладаг. Эдгээр асуудал эрх баригчдын томоохон асуудлын нэг. Монголын эдийн засаг уул уурхай болон нүүрснээс шууд хамааралтай билээ.
Ажлын байр хангалттай биш
Олон хүн ажил хайж нийслэл хот руугаа хөдөө орон нутгаас шилжин ирдэг. Тэд ихэвчлэн хотын зах буюу гэр хороололд амьдарцгаадаг. Ажилгүйдэл их учир иргэд орон сууцанд амьдрах боломжгүй. Мөн төвийн хэсгээс бусад хэсэг нь өнөөг хүртэл шороон замтай.
Энэ эмэгтэй 32 настай. Түүний нөхөр нь ажилгүй. Энэ гэр бүлийн ганц орлого нь Засгийн газраас олгодог 40 мянган төгрөг буюу 20.22 ам.доллар. Уг мөнгөний ихэнх хувь нь дулаан болон цахилгааны төлбөрт явдаг. Эмэгтэй “Бид мөнгө зээлсэн ч хэрэгцээгээ хангаж чадахгүй байна” хэмээн нулимс дуслуулан сэтгүүлчид ярьжээ.
Гэр хорооллууд өсөн нэмэгдсээр
Гэр хорооллын хамгийн том төв Сонгинохайрхан дүүрэгт байрладаг. Уг дүүрэгт ойролцоогоор 300 мянган хүн амьдардаг. Жилдээ 5-6 мянган хүн шинээр нэмэгддэг. Улаанбаатар хотын иргэдийн талаас илүү хувь нь гэр хороололд амьдардаг байна. Ойролцоогоор 700 мянган хүн гэр хороололд амьдардаг аж. Эдгээр бүс нутагт амьдардаг хүмүүсийн ихэнх нь Засгийн газраас олгодог тэтгэвэр, тэтгэмжийн тусламжтай амьдралаа залгуулдаг аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ