Ослын өмнө утаа мэдрэгч ажиллажээ

img

Парис хотоос Каир хүрэх үедээ сураггүй болж, улмаар Газар дундын тэнгист осолдсон Египетийн “Egypt Air” компанийн “Airbus A320-232” онгоцны хар хайрцагны мэдээллийг тайлах ажил Парис хотноо үргэлжилж байна. Египетийн мөрдөх алба “Мөрдлөгийн явцад онгоц нислэг үйлдэж байх үед утаа мэдрэгч төхөөрөмж ажилласан болохыг тогтоосон. Уг үйл явдлаас нэг минутын дараа онгоц радарын дэлгэцнээс алга болсон. Одоогоор утаа мэдрэгч ямар хүчин зүйлээс болж ажилласан нь тодорхойгүй байна. Хар хайрцагнууд утааны талаар бидэнд илүү ойлгомжтойгоор өгүүлэх байх. Тиймээс бид тайван, хуурамч мэдээлэлд автахгүйгээр хүлээх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Газар дундын тэнгисээс олдоод буй онгоцны зарим хэлтэрхийнээс дэлбэрэлт болсныг илтгэх хөө зэргийг олсон байна. Египетийн Тээврийн яам өмнө нь онгоцны угаалгын өрөөнд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас онгоц осолдсон хэмээн мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ