50 гаруй хэт даврагчийг хөнөөжээ

img

Иракийн нийслэл Багдад хотоос 50 км-ийн цаана байрлах Эль-Фаллужи хотын хилийн ойролцоо хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчдыг агаараас цохилт өгч, устгасан талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Амиа алдсан хэт даврагчид армийнханд алдаад буй Эль-Фаллужи хотоос зугтааж байсан талаар Тагнуулын байгууллагаас мэдэгдсэн байна.

 

Одоогоор агаарын ажиллагааны үеэр хэдэн хэт даврагч амь үрэгдсэн гэдгийг тогтоогоогүй гэнэ. Гэрчүүд “50 гаруй хэт даврагч амиа алдсан” гэсэн байна. Хэт даврагчдын автомашин болон техник хэрэгслийг мөн устгажээ.

 

Иракийн чөлөөлөх арми таван долоо хоног тэмцсэний эцэст Эль-Фаллужи хотыг чөлөөлсөн юм. Тус улсын Ерөнхий сайд Хайдер аль Абади өнгөрсөн ням гаригт хотыг бүрэн чөлөөлсөн болохыг олон улсад мэдэгдэж, НҮБ-аас тусламж хүссэн байна. Тусламжийн цуваа хотын иргэдэд яаралтай тусламж нийлүүлж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ