Мишель охидынхоо хамтаар Испанид ирэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий Мишель Обама охидынхоо хамтаар Испанийн Мадрид хотноо хүрэлцэн ирсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр гурван өдөр Испанид айлчилж, тус улсын боловсролын салбарын удирдлагуудтай уулзахаар болсон байна.
Мишель охидынхоо хамтаар Марокко болон Либери улсад айлчилсан билээ. Тэд Мадрид хотноо ирсэнийхээ дараа “Рамадан” хааны ордонд зочилж, тус улсын угсаа залгамжлах гүнж Лалла Салматай уулзсан байна.
Тэд боловсролын талаар ярилцсан аж. Гүнж Обамагийн том охин Сашаг сонголтоо зөв хийсэн хэмээн мэдэгджээ. Учир нь Саша ирэх есдүгээр сард Харвардын их сургуулийн улстөрийн ангид суралцахаар болсон юм.
Уг уулзалтын дараа хатагтай Обама холливуудын нэрт жүжигчин Мэрил Стрипийн хамтаар “Охидын боловсрол” сэдвээр уулзалт зохион байгуулжээ. Мишель “Охид сайн боловсрол эзэмших хэрэгтэй. Боловсрол та бүхний амьдралыг гэрэлтлүүлэх болно. Зарим улсад охидыг боловсрол эзэмшихийг хориглодог. Энэ бол хамгийн буруу шийдвэр” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ