Тим Данкан дахин нэг улирал лигт тоглохоор боллоо

НБА-ийн ахмад тоглогч Тим Данкан мэргэжлийн сагсан бөмбөгт Спүрс багтаа дахин нэг улирал зүтгэхээр боллоо. Энэ жил 40 настай Тим Данкан Спүрс багтайгаа 2016-2017 оны улиралд хүчин зүтгэхээр 5.4$ сая долларын гэрээнд тохиролцлоо. Данкан өнгөрсөн улиралд 61 тоглолтод оролцохдоо 8.6 оноо, 7.3 самбар дунджилсан. Харин хасагдах шатны 10 тулаанд 5.9 оноо, 4.8 самбар дунджилсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ