Евро 2016 шөвгийн найм өнөөдөр эхлэнэ

Өнөөдөр шөнө евро 2016-ын шөвгийн найм эхлэнэ. Шөвгийн наймд учираа таарсан Польш-Португал хоёр багийн тулаанаар эхлэнэ.
Польшийн шигшээ баг
Польшийн шигшээ баг С хэсэгт орсон бөгөөд хэсгийн эхний тоглолтоо Умард Ирландтай хийж 1-0 хожиж эхний хожлоо авсан. Хэсгийн хоёрдахь учираа хүчирхэг Германтай 0-0 тэнцсэн. Сүүлийн учираа Украйны шигшээг 1-0 хожсоноор хэсгээс 7 оноотой хоёроор гарч. Шөвгийн 16-д Швейцарьтай таарч үндсэн болон нэмэлт цагт 1-1 тэнцэж торгуулийн цохилтоос 5-4 харьцаагаар хожил байгуулж дараагийн шатанд шалгарч чадсан. Уламаар тэд шөвгийн наймд Португалчуудтай таарлаа.
Португалын шигшээ баг
Португалын шигшээ баг F хэсэгт орсон бөгөөд хэсгийн эхний тоглолтоо Исландийн шигшээ багтай хийсэн тоглолтонд тэд 1-1 тэнцсэн. Хоёрдахь тоглолт Австрийн шигтээ багтаа хийж 0-0 мөн л тэнцсэн. Хэсгийн сүүлийн тоглолтоо Унгарчуудтай хийсэн бөгөөд мөн л 3-3 тэнцсэн уламаар тэд хасагдах шатанд гуравдугаар байраар шалгарч. Шөвгийн 16-д Хорватын шигтээтэй таарч 1-0 хожил байгуулснаар шөвгийн наймд шалгарсанаар Польшийн шигшээ багтаа таарлаа.Хоёр баг том тэмцээнд 3 дахиа таарч тоглох гэж байна.
Хоёр багийн тулаан өнөөдөр шөнө 4:00 цагт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ