Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг эхэлнэ

11.00 цагт: "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ" ТББ-аас 2016 оны улсын их хурлын сонгуулийн санал хураах, тоолох үйл явцад хийсэн ажиглалтын дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал Нээлттэй Нийгэм Форумд хийнэ. Утас: 313207
11.00 цагт: Спортын төв ордны 4 давхарт Монголын тамирчдын баярын өдрийг хэрхэн тэмдэглэх тухай болон "Азийн хүүхдүүд" наадамд оролцох баг тамирчдын талаар Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн удирдлагууд мэдээлэл хийнэ.
11.20 цагт: Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөгийн нээлт Орон сууцны биржид болно. Энэ үеэр Банк, Даатгал, Монголын Ипотекийн Корпораци, Орон сууцны биржийн үйлчилгээг нэг дор үзүүлнэ. Утас: 99011281, 99907815
12.40 цагт: СЕХ-нд 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгоно.
12.00 цагт: АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “Ази-Европын редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт 7 дугаар сарын 7-8-нд Улаанбаатар хотноо болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулагч Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс АСЕМ-ын мэдээллийн төвд мэдээлэл өгнө. Утас: 99090339, 99263608
13.30 цагт: Эцэг эх,багш нар,сурагчдын гомдолын дагуу Монголын Сурагчдын Холбоо,Эцэг эхчүүдийн холбооны зүгээс элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлаж байна.Монголын Сурагчдын Холбооны байранд буюу МЗХ ны 1 давхар 104 тоот.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ