Евро 2016: Португалчууд шөвгийн дөрөвт шалгарлаа

“Евро 2016” тэмцээний шөвгийн наймын тулаан өнөөдөр Португал, Польшийн тоглолтоор эхэллээ. Польшын довтлогч Роберт Левандовски тоглолт эхэлмэгц 1:40 дэх секүндэд гоолдож Еврогийн түүхэн дэх хамгийн хурдан 2 дахь гоолыг оруулсан юм. Харин Португалийн залуу тоглогч Ренату Санчес 33' дахь минутад тооны харьцааг тэнцүүлсэн.
Португалчууд торгуулийн цохилтоос Польшуудыг буулган авснаар түүхэндээ 5 дахь удаагаа ЕАШТ-ий хагас шигшээд шалгарч чадлаа. Польшын довтлогч Роберт Левандовски тоглолт эхэлмэгц 1:40 дэх секүндэд гоолдож Еврогийн түүхэн дэх хамгийн хурдан 2 дахь гоолыг оруулснаар тоглолтыг тэргүүлж эхэлсэн боловч Португалийн залуу тоглогч Ренату Санчеш 33' дахь минутад тооны харьцааг тэнцүүлсэн бөгөөд Байерны шинэ цэрэг Еврогийн түүхэнд хасагдах шатанд гоолдсон хамгийн залуу тоглогч болсон юм (18 нас, 316 хоног). Ингэснээр үндсэн болон нэмэлт цагт дахиж гоол орсонгүй торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдэхээр болсон. "Куба" торгуулийн цохилтоо алдсанаар Польшууд гэртээ харихаар болсон. Португалчууд үндсэн цагт хожихгүй байгаа ч дараачийн шатанд шалгарсаар байгаа анхны баг боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ