Террористуудын бичлэгийг ил болгожээ

Туркийн Истанбул хотын “Ататурк” нисэх буудалд цуврал дэлбэрэлт болж, 42 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархтсан билээ. Тэгвэл тус улсын Мөрдөх товчоо нисэх буудалд халдлага үйлдсэн этгээдүүдийн дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Террористууд халдлага болохоос хэдхэн минутын өмнө нисэх буудал руу орж ирсэн нь хяналтын камерт бичигджээ. Тэд сэжигтэй байсан учир тусгай алба тэдний үйлдэл бүрийг ажиглаж байсан гэнэ. Учир нь тэд нисэх буудалд ирэх үедээ куртик өмссөн байжээ.
“Тэдний хувцас зуны цагт ихээхэн тохиромжгүй байсан” хэмээн нисэхийн ажилтан“AFP” агентлаг мэдээлсэн байна. Тэрбээр “Хамгаалагч тэдний биеийн байцаалтыг шалгахаар очих үед эхний дэлбэрэлт болсон. Дараа нь тэд иргэд рүү гал нээсэн” хэмээн ярьжээ.
Хяналтын камерийн бичлэгээс тэд халдлагаас өмнө юу ярьсан болохыг тогтоосон байна. Куртик болон хар малгай өмссөн 20 орчим настай залуу хажуудаа байсан залууд хандан “Биднийг өршөөх болов уу” гэхэд нөгөө залуу “Чимээгүй бай. Бодолдоо үнэнч бай” гэж хариулжээ.
Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохыг тогтоосон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ