Л.Баатарцогт: Мод тарихад 800 сая төгрөг зарцуулсан

img

Нийслэлийн гудамж талбайгаар улиасны унгирал буюу  цагаан хөвөн хийссээр байна. Энэ талаар болон энэ жилийн ногооон байгууламжийн талаар Хотын Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Баатарцогтоос тодрууллаа.

 

 

-Гудамжаар улиасны унгирал буюу хүмүүсийн ярьж заншсанаар цагаан хөвөн хийсэж байна. Үүнийг зогсоохын тулд ямар ажил хийж байна вэ?

 

-Улиас нь байгалийнхаа жамаар хөвөнт үрээ цацаж, тэр нь газар унаж, байгальд дахин улиас мод ургадаг. Эр модны улаан тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр агаарт тархдаг гэсэн үг. Энэ процессыг зогсоохын тулд эр, эм модны үрлэх мөчрүүдийг тайрч, засч хэлбэржүүлдэг. Бид хоёр жилийн өмнөөс улиасны ногоон үр буюу молцог нь задрах гэж байх үед зургадугаар сард ишээр нь хайчилж авдаг болсон. Үүний үр дүнд Улаанбаатарт хийсэх цагаан хөвөнгийн 80-90 хувийг бид механик аргаар багасгадаг юм. Энэ жил 3500 орчим улиасны үрийн молцогийг гараар түүж авсан. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 30 хүртэл нийтдээ 3500 улиасыг засч, хэлбэржүүлсэн. Гэвч зургадугаар сарын эхэн үеэс наймдугаар сарын дунд үе хүртэл улиасны унгирал гардаг.

 

-Улиасны унгирал харшил үүсгэдэг гэж ярих юм?

 

-Хүмүүс улиасны хөвөн харшил хөдөлгөдөг гэх нь бий. Гэвч эмч мэргэжилтнүүд хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, харшил үүсгэхгүй гэдгийг тогтоосон. Харшилтай хүний сэтгэхүйд үйлчилж, өдөөлт үүсч харшил нь хөдөлдөг шиг байгаа юм. Харшил нь хамгийн түрүүнд сэтгэхүйтэй холбоотой бөгөөд улиасны цагаан хөвөнгөөр өдөөгдөөд шарилж, лууль гарсны дараагаар тоосонцроос нь хүмүүс жинхэнэ утгаар нь харшилдаг. Улиасны цагаан хөвөнгөөр харшил хөдөлдөг гэж ойлгож болохгүй.

 

-Улиасны унгирал энэ жил их байх шиг байна?

 

-Бороо орохгүй, хуурайшилт их болохоор улиасны молцог задарч унгирал их гардаг. Улиас модноос цагаан хөвөн ялгарах нь нэг сар орчим үргэлжилнэ. Хавар, намар эр улиас нь эм модондоо тоос хүртээж энэ нь биологийнхоо явцаар нахиа хөөн задарч, үрээ салхиар тарааж эхэлснээс ийнхүү цагаан хөвөн шиг зүйл ялгардаг юм.

 

 

 

-Удахгүй АСЕМ-ын дээд түвшний уулзалт болно. Хотын ногоон тохижилтод илүү анхаарж байгаа болов уу?

 

-2012 оноос хотын ногоон байгууламжийг сайжруулах, нэмэгдүүлэх ажил эрчимтэй өрнөсөн. Энэ оны хувьд АСЕМ болох гэж буйтай холбогдуулан хотынхоо ногоон байгууламжид өмнөх жилүүдээс илүү анхаарч, ач холбогдол өглөө. Жишээлбэл, өмнө нь жилд дунджаар 400-500 мянган мод, сөөг тарьдаг байсан. Энэ жил үүнээс бараг хоёр дахин их буюу 850 мянган мод, сөөг тарьсан. 300-аад мянган ам метр талбайд зүлэг тарьдаг байсан бол энэ жил 400 мянган ам метр талбайд зүлэг тарилаа. Мөн 20 мянган ам метр талбайд цэцэг тарьсан. Хотын төвийн томоохон 13 гудамжид гэхэд 5000 мод, сөөг, 120-иод мянган ам метр талбайд зүлэг тарьлаа. Энэ 13 гудамж дотроо, наадамчдын зам буюу яармаг, нисэхийн замыг зүлэгжүүлсэн. 80 мянган ам метр талбайд зүлэг тарьсан гэсэн үг. Мөн 4000 мод хоёр талаар нь тарьсан.

 

-Ногоо байгууламж арчилгаа их шаарддаг уу?

 

-Дөрөв, тавдугаар сард мод,сөөгөө тарьдаг. Зургаадугаар сард зүлгээ тариад долоодугаар сарын 5-н гэхэд тарих, суулгах ажлаа дуусгасан байхаар ажиллаж байна. Үүний дараа арчилгааны ажил үргэлжилнэ. Услах, тайрах, хэлбэржүүлэх, будах, бордох, хөрсийг нь ариутгах зэрэг 22 төрлийн арчилгааг төлөвлөгөөний дагуу хийдэг. Мод, сөөгийг 7-10 хоногт нэг удаа 50-60 л усаар усална, нэг ам метр талбайн зүлэг, цэцгийг мөн 50-60 л усаар усална зэрэг бүх зүйл төлөвлөгөө, стандарттай. Энэ төлөвлөгөө, стандартын дагуу ажилладаг. Арваннэгдүгээр сарын нэгэнд сүүлийн усалгааг хийснээр энэ жилийн ногоон байгууламжийн арчилгаа дуусна. Улаанбаатар хотын хэмжээнд ногоон байгууламж бүхий 110 гудамжинд 450-иад цэцэрлэгчид ажилладаг. Тэд маань энэ жил илүү ачаалалтай ажиллаж байгаа. Амралтын өдөргүйгээр, өглөө 08.30-аас харанхуй болтол ажиллаж байна. 

 

-Ногоон байгууламжид хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?

 

-Хотын ногоон байгууламжид, дээр дурдсан ажил дээр түүний арчилгааны зардал нэмэгдээд нийслэлийн төсвөөс нийт 5.8 тэрбум төгрөг зарцууллаа.  Үүнээс цэцэг тарихад 250 сая төгрөг, мод, сөөг тарихад 800 сая төгрөг, зүлэгжүүлэлтэд 1.2 тэрбум төгрөг зарцуулж байна.

 

-Зүлэг, мод хэвийн ургаж байгаа эсэхэд хаанаас хяналт тавьдаг вэ?

 

-Хэрэгжилтэд хотын Захирагчийн ажлын алба болон төрийн бус байгууллага хяналт тавина. Нийслэлийн ногоон байгууламжийн иргэний зөвлөл гэж төрийн бус байгууллага байдаг. Энэ байгууллага манайхтай хамтран хяналт тавьдаг. Зөрчил гарвал тэр дор нь залруулдаг.

 

-Зэрлэг ургамлыг устгах ажил хийж байна уу?

 

-Энэ жил хур ихтэй байгаа тул ургамал ногоо их сайхан ургаж байгаа. Үүнтэй зэрэгцээд зэрлэг ургамал ч их ургаж байна. Хогийн ургамал тул үрээ боловсруулахдаа тоосоо цацдаг. Үүнээс болж харшилтай хүмүүсийн харшил сэдэрдэг. Тиймээс зэрлэг ургамлыг, хогийн ургамлыг устгах ёстой. Энэ ажлыг өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд ирэх сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. 110 гудамжинд ажиллаж буй 450-иад цэцэрлэгчидээс гудамжны зэрлэг ургамлыг устганаас гадна, байгууллагууд өөрийн хашаан дотрох зэрлэг ургамлаа устгана.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
хм баахан мөнгө зарж зөндөө мод тариад л байдаг усалж тордохгүй үхүүлээд байыхын оронд гэр хорооллын айлуудад тараагаад өгчихвөл эзэнтэй юм сайхан ургана даа 32-н тойргоос 7-н буудал явах замд замын зүүн талаар тарьсан моднуудыг хараарай усалгаагүйн улмаас бүгд хатаж үхсэн байна лээ хайран ч мөнгө хайран ч мод?
2016-07-03
tumur zam dagasan ..:
tumur zam dagasan shariljiig zulgaaval mun ch ih buyan bolno doo...
2016-07-03
zochin:
batuuliin tarisan mod bugd urgasan shuu,,,,,urid ni jil bolgon taridag bolobch urgadaggui bailaa,,,,,,,,,mod tsetsegtei zun goyo shuu,,,,ard olnii min setgeliig eruuljuuleh mash tustai zuil gej boddog.....setgeliin taashaaliig munguur unelj bas bolohgui
2016-07-03
0000:
Батүүлийн хийсэн гээд байгаа ажилын нэг Зургаан сарын настай мол цэцэг хайран мөнгө Хойтон зун хогийн урамгалаар дүүрнэ дээ МАН үүнд анхаарал тавихгүй тэд хулгай хэрхэн хийж түүнээн хэрхэн нуухаа сайн мэднэ
2016-07-02
Хн:
Дараа жилээс юун цэцэг хогийн шарилжаар дүүрнэ
2016-07-01
Zochiin:
suh uud songuuli as mungu awchaad namaar demjuuldegiimuu yu ch hiihgui ulaan gazartai suuj bna jishee ni Sansariin orchmoor bgaa yu ch hiihgui mungu l awaad bna daa tatan buulgah ni zuv bolloo uahaaraa mungu awaad bdgiin hugiin teneg
2016-07-01
Hotiin irgen:
Ungursun 4 jil shig Ulaanbaatar mini ungulug delgersen tsetseg shigee bhiig l urgelj harmaar bna shu. Batuuliin bagiin ehluulsen ajiliig urgeljluuleerei. Ulaanbaatariin mini ungiig gundaaval ard tumen ta nariig urshuuhgui shu.
2016-07-01