Түр зуурын бороо орно

img

 

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

 

Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 26-28 градус дулаан байна.

 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ