Приянка Чопра: Эрчүүдтэй холбоо үүсгэхээс айдаг

2000 оны Дэлхийн мисс Приянка Чопра “In Style” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр бөгөөд Америкийн “ABS” телевизийн бүтээл “Quantico” гэх киноны гол дүрийг бүтээж байна.
-Та Энэтхэгийн кино урлагаас холливуудад танигдаад буй цөөхөн уран бүтээлчдийн нэг?
-Энэтхэгчүүд надад асар их хариуцлага хүлээлгэж байгаа. Би ч гэсэн олон улсад танигдах алтан боломжоо алдахыг хүсэхгүй байа. Тиймээс их л хичээж явна.
-Та Дэлхийн мисс тэмцээний ялагч болсноор олон улсад танигдсан бус уу?
-Тиймээ, Титмийн эзэн болох гайхалтай байсан. Харин дараагийн титмийн эзэн тодрохоор өмнөх ялагчийн талаар тийм ч их дурсахаа больдог мэт санагддаг. Гэхдээ энэ миний л бодол.
-Титмээ шилжүүлэн өгсөний дараа та урлагт хүч үзэхээр болсон. Энэ талаар?
-Би урлагт их хайртай. Тиймээс л энэ салбарыг сонгосон. Сонголт минь ч нүдээ олсон гэхэд болно.
-Энэтхэгийн олон уран бүтээлд тоглож, дүрээ бүтээсэн. Таныг үргэлж 2-3 кинонд зэрэг тоглодог гэж сонссон. Ачаалал ихтэй байх хэцүү бус уу?
-Гэхдээ энэ өрсөлдөөнтэй нийгэмд ажилтай байна гэдэг гайхалтай хэрэг. Би кинонд тоглохыг ачаалал хэмээн хүлээн авдаггүй. Найруулагчид надад хамтран ажиллах санал тавих бүрт би талархан хүлээн авдаг.
-Тоглосон уран бүтээл бүхэн чинь Энэтхэгт амжилт олдог. Яагаад холливуудад хүч үзэхээр зориг шулуудсан вэ?
-Хүн бүхэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч болохыг хүсдэг. Би ч гэсэн холливуудын уран бүтээлч болохыг хүсдэг. Үзэгчид намайг дэлхийн мисс бус жүжигчин гэдгээр минь хүлээн аваасай гэж хүссэн учир зориг шулуудсан.
-“Quantico” кинонд та хурц ухаантай бас дайчин бүсгүй дүрийг бүтээсэн?
-АНУ-ын Тагнуулын ерөнхий газар баргийн хүнийг ажилтнаараа авахгүй. “Quantico” киноны гол үйл явдал энэ тухай өгүүлж байгаа. Кино минь амжилт олж буй талархаж байна.
-Бодит амьдрал дээр та хүчирхэг вэ?
-Тийм ч хүчирхэг биш. Аль болох чимээгүй байхыг илүүд үздэг.
-Та өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддог уу?
-Би өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл хангалуун байдаг.
-Болзоонд явж байна уу?
-Үгүй ээ. Сүүлийн 2-3 жил болзоонд яваагүй.
-Яагаад вэ?
-Сайн мэдэхгүй. Хэтэрхий ажилтай болохоор.
-Зүгээр шалтаг мэт сонсогдож байна?
-Мэдэхгүй юм. Эрчүүдтэй холбоо үүсгэхээс заримдаа айдаг.
-Та 33 настай. Гэр бүлийн тухай боддог биз?
-Тиймээ охинтой болохыг хүсдэг. Хөөрхөн охинтой болоод ижилхэн хувцаслаад явахыг хүсдэг.
-Энэ мөрөөдөл хэзээ биелэх бол?
-Сайн мэдэхгүй байна. Гэхдээ би ганцаараа хөгшрөхгүй гэдгээ сайн мэднэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ