Хотын шинэ дарга маргааш тодорно

img

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг 07 сарын 04-ний өдөр буюу Даваа гарагт 11 цагаас хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:

 

Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай


Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох


Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм

 

гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн уугуул иргэдийн холбоо:
Нийслэлийг хотын уугуул иргэн л удирдаасай гэж хүснэм
2016-07-03
Hotiin irgen:
Hotod iim zyilyydiig hiij boldog gefhiig haryylsan bolohoor jotiin irgedsanaa zovoltgyi hyanaltaa hiichoh bhaa.
2016-07-03