Нийслэлийн удирдлагын томилгоог хэлэлцэнэ

img

НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр товлогджээ. Хуралдаан 11.00 цагт Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ.Тус хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгох асуудлыг хэлэлцэнэ. Хотын даргын албан тушаалд нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн асан Су.Батболд нарын нэрийг дэвшүүлсэн юм. 

 

Мөн анхдугаар хуралдаанаар НИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгоно.

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Нийслэлийн иргэд сонголтоо хийсэн. Сандуйн эрдэмтэд, судлаачдаас бүрдсэн, эрч хүчтэй залуучуудын баг-д үнэмлэхүй ялалтыг өгсөн. Сандуйгийн энэ баг ирэх 4 жилд Нийслэлийг авч явна. Дэлхий дахинаа хөгжлийн хурд маш өндөр болсон өнөө үед бодитой юм хийж гавъяа ч байгуулаагүй, гай ч тариагүй, Нийслэлийн хөгжлийн бодлогыг боловсруулалцаж, иргэдэд танилцуулан хүргэхэд оролцоогүй, санаа нийлсэн өөрийн баг-гүй, өндөг шиг өөгүй нөхдүүд Улаанбаатарыг удирдаж хөгжүүлэхгүй, сонгуульд ялалт багынхны дэмжлэгийг авч чадахгүй. Наадамд өөрийн биеэр амжилттай барилдаж давсан хүн цол авдаг. Бат-Үүлийн баг ялна гэдэгт итгэл төгс байсан учраас Нийслэлийн захирагчаар улируулан сонгож байгаагаа АН-ын НИТХ-ын төлөөлөгчид сонгуулиас өмнө зарласан. Ялсан багийн тэргүүнийг сонгох нь дэлхийн жишиг. Нийслэлд Бат-Үүлийн баг ялагдана гэж зүүдлээгүй МАН-ын томчууд залуучуудаа сонгуулийн үед хаясан. Ялахгүй юм чинь яахав туршлага хуримтлуулж л байг гээд орхисон. Хэрэв Нийслэлийн иргэдийн сонголтыг хүндлэлгүй, НИТХ-ын
2016-07-04
Д.Ганхуяг 99116570:
АН-ын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээс өөр гарц МАН-д байхгүй. Удирдлагын аппаратыг 50 хувь цөөлж эр зориг гаргавал амжилтад хүрнэ. Тэгж чадахгүй л болов уу. Сонгуульд босгосон мөнгөө эргүүлж төлөх бодлого баривал аугацаанаасаа өмнө огцрох суурийг тавина гэсэн үг. иймд ийм зам сонгохгүй, дэвшилтэд зам сонгохоос өөр аргагүй. Чухамхүү ийм учраас Батболдыг нийслэлийн засаг дпарга бөгөөд хотын захирагчаар тавихаар Удирдах зөвлөлөөс шийдсэн хэрэг. Сундуйг тавьбал мөнгө босгосон хүнээс нөгөөдүүл мөнгөө нэхнэ гэж хаширласан байх. Иймд тэрэнд хамаагүй Батболдыг тавих нь туйлын зөв гарц байна. Гэхдээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг гаргасан Сундуйд нөгөөдүүл нь саналаа өгнө гээд зүтгэчихвэл хэцүү дээ. Ийм юманд АН мөн их туршлагатай даа. Асууж зөвлөгөө авахад буруугүй.
2016-07-04
зочин:
Хэрвээ нийслэлчуудээс санал асууж сонгодогсон бол Батболдыг дэмжинэ.
2016-07-04