Шинэ төр, засгийг хэн удирдах вэ

img

Энэ долоо хоног шинэ төр, засаг эмхлэгдэн байгуулагдана. Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг маргааш хуралдуулах захирамжаа гаргасан.

 

Парламентад олон суудал авсан намын дарга М.Энхболд ямар албан тушаалд дэвшихээс дараагийн томилгоонууд үргэлжлэх бололтой. Шинэ парламентыг МАН-ын дарга М.Энхболд удирдах сураг байна. Учир нь ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үүднээс  энэ удаад УИХ-ын даргын албан тушаалд очиж магадгүй аж. Хэрвээ тэрбээр ирэх сонгуульд Ерөнхийлөгчийн сонгуульд эс өрсөлдвөл Засгийн газраа тэргүүлээд явах бололтой. Энэ тохиолдолд УИХ-ын даргаар УИХ-ын экс дарга Ц.Нямдорж томилогдох сурагтай.

 

МАН Засгийн газрыг цомхон бүтэцтэй, чадварлаг мэргэжлийн багаар удирдуулна гэж байсан. Тиймээс ч одоогийн 16 яамдын 18 сайдын тоог цөөлөх  байх.  Ерөнхий сайд, Шадар сайдаас гадна Сангийн яам, ГХЯ, БОНХАЖЯ, Хуульзүйн яамыг гэсэн үндсэн чиг үүргийн яамдыг хэвээр үлдээж, зарим яамыг нэгтгэх асуудал яригдаж байна.

 

Ер нь яамдын бүтэц, сайдуудын томилгооны асуудалд цаг алдаж, удаад байхгүй биз, МАН. Нэгэнтээ парламентад олонхийн суудал авсан тус намд бусадтай хамтарч, санал хүргүүлэх асуудал байхгүй. Өнөөдөр хэнийг аль яамны сайдаар томилох шийдвэрээ МАН-ын дарга М.Энхболд нэгэнтээ гаргачихсан байгаа. Тэрбээр саналаа  МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжихэд асуудал цааш гацахгүй. Өмнө нь нийслэл хотыг ч, Засгийн газрыг ч удирдаж явсан түүхий хувьд дурсамж төдийгүй туршлага хуримтлагдсан байгаа.

 

Олон нийтийн зүгээс төр, засгийг тэргүүнээр хэнийг томилох, аль яамыг хэн удирдах бол гэсэн хүлээлт үүссэн. Цаашлаад МАН сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, эдийн засгийг сэргээх  арга хэмжээгээ шуурхай явуулах нь нийгмийн захиалга.

 

МАН өөрсдийгөө боловсон хүчний нөөцтэй гэж тодорхойлдог. Үүнийг энэ удаагийн УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчдээрээ баталсан гэж болно. МАН-аас шинэ парламентад анх удаа гишүүнээр сонгогдсон  38 эрхэм байгаа. Тэднийг хамгийн залуу нь 29 настай залуу боловсон хүчин. Тиймээс сайдын болоод яам, агентлагийн дарга нарын томилгоо явуулахад АН шиг боловсон хүчний хомсдол үүсэхгүй юм билээ.

 

Энэ удаа хоёр сонгууль зэрэг явагдсан. НИТХ-ын хуралд мөн л МАН ялалт байгуулж олонх болоод байгаа. НИТХ бол мени парламент. Ирэх дөрвөн жил нийслэлийн нийгэм, эдийн засаг, хөгжлийг бодлого тодорхойлох батлах мени парламентын даргаар нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг томилохоор болжээ. Тэрбээр ИТХ-ын сонгуулиар нийслэлийн МАН-ын сонгуулийн штабыг ахлан ажилласан юм.

 

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар УИХ-ын экс гишүүн Су.Батболд томилохоор саналболгож байгаа аж. УИХ-ын экс гишүүн Су.Батболд 2000 оны УИХ-ын нөхөн сонгуулиас хойш парламентад тасралгүй 4 удаа сонгогдож байсан. Тэрбээр энэ удаад сонгуульд нэр дэвшин өрсөлдөөгүй. МАН-ын Сонгуулийн штабыг ахлан ажиллаж, намаа сонгуульд ялахад нөлөө бүхий үүрэг гүйцэтгэсэн. УИХ-ын гишүүнээ байхдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Тиймээс  түүнийг  туршлагатай, бэлтгэгдсэн, нэр цэвэр боловсон хүчин хэмээн намынхан нь төдийгүй олон нийт ам сайтай байна лээ.

 

Ийнхүү энэ долоо хоногт шинэ төр, засаг эмхлэгдэж байгуулагдана.  Улсын баяр наадмаа бид шинэ парламентын дарга,  Засгийн газар тэргүүн,  шинэ  УИХ-ын гишүүн, сайдтайгаар угтах нь ээ.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Eeljilj bie bieneesee ushuuguu awch bolohgui uls orniig l hugjuuleed ug gadaadiinhan ter dundaa europiinhnoos suraltchaad
2016-07-05
Зочин:
Hogiin avilgachid huduuruugee zailtsgaa
2016-07-05
зочин:
Жолооч нарын үүрэг хариуцлага өндөр сайн болсон байгаа дүрмээ сайн баримталдаг болсон, зөрчил гаргавал жолооч нарт хариуцлага тооцох нь зөв, замын цагдаа нар маш сайн ажиллаж байгаа зэрэг хэвшил болсон олон зүйлүүдийг битгий алдагдуулаарай гэж одоо томилогдох хотын даргаас хүсмээр байна. Нийслэл маань улам гоё болоосой
2016-07-05
зочин:
Аж ахуйн ажил сайн мэддэг Бат-Үүл дарга шиг л хүн хэрэгтэй дэ Су.Батболд Бат-Үүлийн хэмжээнд авч явж чадахгүй байх, Бат-Үүл унаган хотын хүн шүү дэ. Уг нь Бат-Үүл хотыг их гоё болгож маш олон ажлыг зохион байгуулж дэгэнд оруулсан бас шинэлэг ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бас хэвшүүлсэн, нийслэл өмнөх жилүүдээсээ гоё болсон юмсан одоо дордох бол уу дээрдэх бол уу, одоо болох дарга нь хэнч бай автобус нийтийн тээврийн хэрэгсэл 1-р эгнээгээо яваад хэвшсэн шүү, мөн явган иргэд гарцаар гараад сурчихсан байгаа, такси 1-р эгнээгээр явдаг болсон, нийтийн тээврийн хэрэгслүүд картаар яваад сурсан, автобусны буудлууд их гоё болсон гээд энэ сайхан хийгээд хэвшсэн ажлыг нь энэ хэвээр нь үргэлжлүүлээд аваад яваарай хэж хүсмээр байна.
2016-07-05
зочин:
яг үнэн Нямдорж гуай л зангидаж чадна. Зөөлөн хүн бол бас удирдахад хэцүү байх
2016-07-05
иргэн:
Их хурлыг Ц.Нямдорж удирдах нь хамгийн зөв. Шударга хүн хэрэгтэй байна
2016-07-04
идэх найрах хуурах туршлагатай гэжүү 3-н жилийн д:
сонгогч
2016-07-04
urgen:
MAN d ug ni bolowson huchin saitaishdee.Sandui gedeg dalii yariatai zaluugaas uur hun tawij boldo0ggyi um bhda. Namiin strategi tuluwluguu geed alban tushaaliin naimaa tuluwludug nuhur bizde.
2016-07-04
Хөндлөнгийн шинжээч:
Хүрэлсүхийг тавьяа. Хятадын талыг баримтлагч М.Энхболд, Элбэгдорж нараас сальяа.
2016-07-04
бичээч:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Нөхөд минь гашуун ч гэсэн энэ үгийг санаарай. Хэн ч дарга болсон өглөө болгон санаж ажиллавал алзахгүй гэж Ленин багш хэлсэн шүү.
2016-07-04
Зочин:
huduunii hun hotiig udirdaj chadahgui! unagan hotiin hun tomiloh baisan yum! huduunii hun hugjliig bolj l bn iluu gargah bodol ugui baidag yum daa delhiin tom hotuud bodlogoor hotiin unagan irgeniig ner devshuuldeg yum!
2016-07-04
Зочин:
Batuul shig hotiin dargiig bid dahij harahaasaa ungursuun, Su Batboldiin nutag hugjluur hamgiin doroi ni.
2016-07-04
Хөндлөнгийн шинжээч:
Хүрэлсүхийг тавьяа. Хятадын талыг баримтлагч М.Энхболд, Элбэгдорж нараас сальяа.
oyunaa:
uulees hamaagui deer turshlagatai beltgegdsen bolovcon huchin zuv hunee devshuuljee
2016-07-04
идэх найрах хуурах туршлагатай гэжүү 3-н жилийн д:
сонгогч
ЗОЧИН:
Су.Батболд хотын даргаар сонгогдвол Батүүл шиг ажиллаж чадах уу.МАН томилгоогоо эхнээсээ ул суурьтай хийхгүй бол асуудал үүснэ дээ
2016-07-04
zochin:
Su batbold demii de
2016-07-04