Нутгийн дэвжээг медалиар мялаасан жүдочид

img

 

“Чингис Хаан” Гран При тэмцээн энэ сарын 1-3-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болж өндөрлөлөө. "Чингис Хаан" Гран Прид дэлхийн 13 орны 134 жүдоч авхаалж, самбаа ур чадвараа харуулан гурван өдрийн турш өрсөлдөв. Нийлбэр дүнгээр Монгол Улсын баг тамирчин 9 алт, 10 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүллээ. Мөн Япон улсын жүдочид 2 алт, Азарбайжан, ОХУ, Куба нэг аваргатай буцлаа.


+100 кг ОУХМ Баттулгын Тэмүүлэн олимпийн наадмын өмнө өөрийн эх орондоо түрүүллээ.

 

 

 -100 кг Олимпийн аваргын жинд энэ удаад Азербайжаны Зелим Кофоев түрүүлж, залуу тамирчин Дашдуламын Ишдорж, үзүүрлэлээ. Харин Баярсайханы Амбасэлмаа, 81кг-д хүч үзэж явсан Ганы Түвшинжаргал нар хүрэл медаль хүртэж, дансаа 1000 доллароор зузаатгав.

 

 

90 кг ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар хоёр дахь жилдээ дараалан "Чингис Хаан Гран При" тэмцээнд түрүүллээ. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

+78 кг Кубын алдарт бөх олимп, дэлхийн аварга Идалис Ортиз "Чингис Хаан Гран При-2016" тэмцээний цомыг гардлаа. Түүнтэй хамгийн ширүүн өрсөлдөөнийг ОУХМ Баттулгын Мөнхтуяа үзүүлж, 8:04 минут барилдаж, торгуулиар ялагдсан юм.
 

Гэрэл зургийг MPA.MN

 

 -78 кг Азийн хошой аварга Пүрэвжаргалын Лхамдэгд 4 жилийн дараа алтан медаль хүртлээ. Тэрбээр хамгийн сүүлд 2012 оны Азийн аваргад түрүүлснээс хойш олон улсын тэмцээнд түрүүлээгүй байсан бөгөөд олимпийн наадмын өмнө Гран При ангилалд түрүүллээ.

 

 

 81 кг 2015 оны "Иппон Трофи" цомын эзэн Азийн аварга Нямсүрэнгийн Дагвасүрэн дахин нэг гайхалтай ялалтаар монголчууддаа бэлэг барилаа. Тэрбээр шигшээ барилдаанд Чехийн Яромир Мусилийг уран гоё барилдаан үзүүлж, цэвэр яллаа.

 

 

 73 кг ОУХМ Батцэцэгийн Батгэрэл 73 кг-д Гран При ангилалын анхны медалиа авлаа. Мөн шинэхэн улсын аварга Наранхүүгийн Хадбаатар хүрэл медаль хүртлээ.

 

 

70 кг ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал мөнгөн медаль хүртэж, Боржин клубийн тамирчин Мөнхбатын Даваасүрэн Гран При ангилалаас анхны медалиа гардлаа.

 

 

 63 кг Б.Мөнгөнчимэг улсын аваргын хариугаа Улаанбаатарын Гран При дээр авлаа. Тэрбээр Гран При ангилалд анх удаагаа түрүүлсэн нь энэ юм.

 

 

66 кг Азийн аварга Д.Алтансүх анх удаагаа эх орондоо аваргаллаа.

 

 

60 кг Д.Амартүвшин гавьяат гурав дахь удаагаа нутагтаа өнгөллөө.

 

 

57 кг 17 настай Л.Энхрийлэн анх удаагаа Гран При ангилалд түрүүллээ.

 

                                                 

52 кг  Ч.Аззаяа анхны гран при ангилалын медалиа гардлаа. Түүнчлэн ОУХМ Б.Бат-Эрдэнэ ээлжит хүрэл медалиа гардсан байна.

 

 

48 кг М.Уранцэцэг Г.Отгонцэцэгийг олон улсын тэмцээнд 4 ялж, 3 ялагдаад байна. Түүний клубын Б.Хорлоо насанд хүрэгчдийн ангилалд анхны медалиа гардсан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ТИЙМ Ч САЙН БӨХЧУУД ИРСЭНГҮЙ ДЭЭ
2016-07-05