Хүүхдийн паркт бөмбөг дэлбэрчээ

АНУ-ын Нью Йорк хотын “Централ парк”-т өчигдөр 10.52 цагийн орчимд дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас 18 настай Коннор Голден гэгч зүүн хөлөө хүндээр гэмтээсэн байна. Энэ талаар түүний найз Томас Хиндс хэвлэлийнхэндээ хэлжээ. Тэрбээр “Биднийг амьтны хүрээлэн үзэж байхад дэлбэрэлт болсон” гэж ярьсан байна.
Цагдаагийнхан уг үйл явдлын дараа паркийг хаажээ. Хохирогч “Тэсрэх бөмбөг гэж мэдээгүй. Тэр зүйл чулуунаас ялгагдахгүй байсан” гэсэн байна. Цагдаагийнхан паркт дэлбэрсэн бөмбөгийг гар хийцийнх байсан гэв. Одоогоор энэ хэрэг террорист хэрэг мөн эсэхийг шалгаж буй гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ