Евро 2016 шөвгийн 4 баг тодорлоо

img

 

“Евро-2016”-ын хасагдах шатны шөвгийн 8 багийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж, шилдэг 4 багийн нэр тодорлоо.

 

Португал-Польш


 

Шөвгийн наймын эхний тоглолт Португал, Польшийн тоглолтоор эхэлж тус тоглолтонд Португалийн шигшээ торгуулийн цохилтоор 3:5-аар хожсон юм.

 

 

Уэйлс- Бельги


Харин дараагийн тоглолт Уэйлсийн шигшээ баг Бельгийн шигшээг буулган авч, сенсацитайгаар гарч ирсэн тоглолт байлаа.Тоглолтын эхний гоолыг Бельгичүүд оруулж 1-0 харьцаатайгаар тэргүүлж эхэлсэн хэдий ч Уэльсийн шигшээ баг гурван гоол дараалан оруулсанаар 3:1 харьцаатай ялалт байгуулж чадлаа.

 

Уэльсийн шигшээ баг шөвгийн дөрөвт Португалын багийн эсрэг тоглох юм.

 

 

Герман -Итали


Шөвгийн наймын хамгийн анхаарал татаж байсан Герман Италийн шигшээгийн тоглолтод “Герман машин”-ууд илүүрхлээ. Тоглолтын үндсэн цаг 1:1-ээр өндөрлөж, хоёр баг торгуулийн цохилтоор ялагчаа тодруулсан.Германчууд 6:5-аар өрсөлдөгчөө буулгаж авлаа.

 

 

Франц - Исланд


 

Шөвгийн наймын хамгийн сүүлийн тоглолт болох Франц болон Исландын шигшээ багуудын тоглолт болж өндөрлөлөө. Тоглолтын эхний үед 4:0 харьцаатайгаар илүүрхэж өндөрлөсөн.Тоглолтын хоёрдугаар үед Францын шигшээ баг нэг гоол оруулсан харин Исландчууд хоёр гоол оруулсан юм. Ингэснээр тоглолт 5:2 харьцаатай Францын шигшээ багийн ялалтаар дуусч дараагийн шатанд хүчирхэг Германы шигшээ багтай таарлаа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ