Ариун хотод амиа золиосложээ

img

Саудын Арабын Медина гэх ариун хотод халдлага гарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Амиа золиослогч этгээд мөргөл үйлдэж байсан сүмийн ойролцоо өөрийгөө егүүтгэсэн байна. Халдлагаар аюулгүй байдлын дөрвөн ажилтан амиа алдаж, таван хүн гэмтжээ. Уг халдлагаас гадна хотод хүчтэй дэлбэрэлт болж, хэд хэдэн хүн гэмтсэн байна.

 

Их Британийн “ВВС” агентлагийн Ойрхи Дорнодын мэдээлэл хариуцсан редактор Алан Жонстон “Медина бол исламын шашинтнуудын ариун хот. Жил бүр олон сая исламын шашинтнууд тус хотноо ирж, мөргөлд үйлддэг” гэж мэдэгджээ.

 

Эрх баригчид дээрх халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан хэмээн сэжиглэж буйгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ