Обамад зурвас илгээжээ

img

АНУ-д Тусгаар тогтнолын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр 17.00 цагийн орчимд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама руу баярын зурвас илгээсэн талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” дамжууллаа.

 

Уг зурваст Путин АНУ, ОХУ-ын харилцааг сайжруулах талаар дурьдсан хэмээн Песков онцолжээ. Путин зурвастаа “АНУ, ОХУ-ын түүхийг адил тэгш хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хамгийн төвөгтэй асуудлыг хүртэл хүндэтгэлтэйгээр шийдвэрлэж, ард түмэнд ямар нэгэн байдлаар дарамт учруулахгүй шийдвэр гаргах хэрэгтэй” гэж бичсэн байна.

 

Украины зүүн хязгаарын асуудлаас бол хоёр улсын харилцаа муудсан бөгөөд АНУ дэс дараатай ОХУ-д хориг тавьсан билээ. Саяхан ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо дахин зургаан сараар сунгах хуулийн төсөлд Обама гарын үсэг зуржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ