Хий ханиалгыг дарах арга

Америкийн “www.wikihow.com” сайт хий ханиалгыг зогсоох аргаас нийтэлжээ.
Алхам №1
30 минутаас дээшгүй хугацаанд ханиаж буй бол бага зэргийн сода, давстай уус уух хэрэгтэй. Ус хол хамгийн шилдэг эм юм.
Алхам №2
Зөгийн балтай цай уух хэрэгтэй. Зөгийн бал хатаж, хуурайшсан хоолойг тань зөөлрүүлж, ханиалгын дарах болно. Хамгийн гол нь таны цай халуун, бүлээн байх учиртай.
Алхам №3
Цагаан гааг 40-60 секунд зажилсаныхаа дараа гарга. Дараа нь бүлээн ус уугаарай. Та хэдхэн минутын дараа үр дүнг нь харах болно.
Алхам №4
Давстай усаар хоолойгоо зайлах хэрэгтэй. Амандаа усаа 50 секунд байлгаж, дараа нь асгаарай. Удаан хугацааны турш ханиалгахаар хоолой их өвддөг. Усаар хоолойгоо зайлснаар өвдөлтөөс салах болно.
Алхам №5
Шүршүүрт ор. Бүлээн усанд шүршүүрт ор. Ус таныг эдгэрэхэд туслах болно. Удаан хугацааны турш ханиалгаж буй бол шүршүүрт заавал орох хэрэгтэй.
Алхам №6
Эмчийн зааваргүйгээр ханиалга дарах цацлага зэрэг хэрэглэх хориотой.
Алхам №7
Уураар 5 минутаас доошгүй нүүрээ утах.
Алхам №8
Төгсгөлд нь ус сайн уух.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ