БНХАУ-аас тоглолтын иж бүрэн тайз бэлэглэлээ

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ванцюаний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр манай Зэвсэгт хүчинд 40 сая юанийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас дэлхийн стандартад нийцсэн тайз, дуу өсгөгч, гэрэлтүүлгийн иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Тусламжаар ирсэн энэ тоног төхөөрөмжийг АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцох хүндэт зочид төлөөлөгчдөд үзүүлэх урлагийн тоглолтод ашиглах юм. Мөн Үндэсний баяр наадмын тоглолт энэхүү тайзнаа болно.
Буцалтгүй тусламжид гадаа тоглолтын тайз , дуу өсгөгч, өсгөгчийн удирдлагын пульт, тайзны гэрэл, гэрлийн удирдлагын пульт, дууны миксер, пульт, микрофоны систем, тайзны хяналтын систем гэсэн тайз, түүний тоног төхөөрөмжийн цогц иж бүрдэл багтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ