Орон сууцны үнэ буурчээ
2016-07-05

 

Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 06-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

 

Тус судалгаагаар өнгөрсөн 6-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 2.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 1.1 хувиар буурсан үр дүнг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 6-р сарын үр дүнтэй харьцуулахад 10.3 хувиар буурчээ. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

 

Шинэ орон сууцны үнийн индекс 15.5 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1.0 хувиар буурсан харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 8.7 хувиар буурчээ.

 

Хуучин орон сууцны үнийн индекс -5.9 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.7 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 4.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

2.3%

15.5%

-5.9%

Өмнөх сартай харьцуулахад

-1.1%

-1.0%

-0.7%

Оны эхэнтэй харьцуулахад

-3.0%

-3.0%

-4.5%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-10.3%

-8.7%

-12.5%

 

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5006 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zov sh dee ene hoos ulam arilah ystoi
2016-07-15
mmmmm:
тэр товчилсон үгнүүд бас гадаад нэр томъёо. Хүнд ойлгомжтой хүртээмжтэй мэдээ бич л дээ.
2016-07-15