Исламчуудын танилцах сайт хаагджээ

“Muslim Match” гэх танилцах сайт хакерийн дайралтад өртөж, хаагджээ. Тус сайтад исламын шашинтай иргэд бүртгүүлж, хоорондоо танилцаж, улмаар гэр бүл болцгоодог аж. Аюулгүй байдлын үүднээс уг сайтыг хаасан гэнэ. Учир нь тус сайтад бүртгүүлэхийн хүссэн иргэд заавал гэрэл зургаа оруулахаас гадна гэрийн хаяг, утасны дугаар, ажил, санхүүгийн байдлаа илэн далангүйгээр нийтэлдэг аж.
Уг сайтад 700 мянган хүн бүртгүүлсэн бөгөөд саяхан 150 мянган хүний хувийн мэдээлэл цахим сүлжээгээр нийтлэгдэж, гишүүдийн аюулгүй байдал алдагдахад хүрчээ. Дээрх шалтгаанаас болж сайтын удирдлагууд “Muslim Match”-ийг хэсэг хугацаанд хааж, гишүүдийнхээ мэдээллийг нууцлахаар болжээ.
Гишүүдийн хувийн мэдээлэл гэмт этгээдүүдийн гарт орвол гэмт хэргийн гаралт өсч магадгүй гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ