Эль Чапог Бруклинд хорино

Мексикийн “Синалоа” гэх хар тамхины бүлэглэлийн тэргүүн “Эль Чапо” хочит Хоакин Гузман Лоэраг АНУ-ын Бруклин хотноо байрлах “Metropolitan Detention Center” (MDC) шоронд хорихоор болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. MDC-ийн дарга “Бид Эль Чапогийн оргох бүх боломжийг хаасан” гэж хэлжээ.
Гэхдээ түүнийг Мексикийн шоронгоос шилжүүлэх ажил хэзээ болохыг АНУ-ын талаас мэдээллэхээс татгалзсан байна. Эль Чапогийн өмгөөлөгч өнгөрөгч долоо хоногт давж заалдахаа мэдэгдсэн билээ. Шүүхийн шийдвэрээс шалтгаалан Эль Чапог шилжүүлэх эсэх нь шийдэгдэх аж. Түүнийг одоогоор АНУ, Мексикийн хил дээр байрлах Гузман гэх чанга дэглэмтэй хорих ангид хорьж байгаа юм.
Мексик, Эль Чапог өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын талд шилжүүлэх ёстой байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон юм. Мексикийн тал түүнд цаазаар авах ял төлөвлөөд байна. Харин АНУ-ын тал цаазын ялыг бүх насаар нь хорих ял болгож, хөнгөрүүлэх боломжтой гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ