Рио хотыг тамтай зүйрлэв

Бразилийн Рио де Жанейра хотноо яг сарын дараа зуны олимпийн наадам эхлэх билээ. “Рио”-гийн олимпийн зохион байгуулах ажил 80 хувьтай явж буйг тус улсын Спортын яам мэдээллээ. Тэгвэл Рио хотын цагдаагийнхан тус хотноо ирсэн жуулчдыг нутаг буцахыг уриалж эхэлсэн талаар “www.telegraph.co.uk” дамжууллаа.
Цагдаагийнхан Риогийн нисэх буудлын өмнө “Тамд тавтай морил” гэх лоозон барьцгаажээ. Мөн тэд “Жуулчдыг нутаг буц, бид та нарыг хамгаалахгүй. Бид та нарыг хамгаалахгүй учир дээрэмчид та нарын үнэтэй гэсэн бүхнийг дээрэмдэх болно. Тиймээс буцаад явцгаа” гэсэн байна.
Рио хотын цагдаагийнхан цалингаа авч чадахгүй байгаа учир өнгөрсөн сарын 25-ны өдөр ажил хаясан юм. Ажил хаялтад Рио хотын цагдаа нарын 70 орчим хувь нь нэгдсэний улмаас тус хотод гэмт хэргийн гаралт эрс нэмэгджээ. Энэ сар эхлээд тус хотноо 100 гаруй жуулчин дээрэмдүүлсэн хэрэг гарчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ