Гурван мянган “Цэнхэр М” зөвшөөрөл олгоно

img

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний Их Баяр наадам болох гэж байна. Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг, хурдан морины бариа явах тээврийн хэрэгслүүдэд А, Ж, DK,Y,Г,М / хөх/, М /улаан/ гэсэн долоон төрлийн зөвшөөрөл олгохоор болсон талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

 

Тодруулбал:

  • “А” зөвшөөрөл  – 400 ширхэг  /Наадмын комиссоос авна/
  • “ДК” зөвшөөрөл – 100 ширхэг /Гадаад харилцааны яамнаас /
  • “Ж” зөвшөөрөл – 100 ширхэг /Нийслэлий аялал жуулчлалын газраас
  • “Г” зөвшөөрөл – 200 ширхэг /НЗДТГ, Замын цагдаагийн газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгуудаас/
  • “Шар –Ү” зөвшөөрөл – 300 ширхэг – /Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс/
  • “Ногоон- Ү”- зөвшөрөл – 700 ширхэг - /Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс/
  • “Улаан –М” зөвшөрөөл – 1000 ширхэг /НЗДТГ, ЗЦГ, дүүргүүд дэх замын цагдаагийн тасгуудаас/
  • “Цэнхэр М” зөвшөөрөл – 3000 ширхэг /НЗДТГ, Замын цагдаагийн газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн тагсуудаас/  

 

Төв цэнгэлдэх хүрээлэнд:


“А”, “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3, 4, 5, 6 давхрууддаа тээврийн хэрэгслийн зогсоолтой бөгөөд нийт 500 автомашин байрлуулах боломжтой.

 

“Г”, “Шар Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэийн гудамж буюу “Хурд” хорооллын урд талд байрлах “Суруга Монгол” ХХК-ийн талбайд байрлах бөгөөд “Г” зөвшөөрөлтэй 1200 автомашин, “Шар Ү” зогсоолд 300 автомашин зогсох боломжтой нийт 1500 автомашины зогсоолд байрлана.

 

“Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн од” ХХК-ийн 60 автомашины багтаамжтай зогсоолд байрлана.

 

Хүй долоон худагт:

 

Нийт 5700 автомашин байрлулуах бөгөөд үүнээс “Ж” зөвшөөрөлтэй автомашины зогсоол 100 “А” зөвшөөрөлтэй 100 “ДК” зөвшөөрөлтэй 100, “Улаан М” зөвшөөрөлтэй 1000, “Ногоон Ү” зөвшөөрөлтэй 700, “Г” цэнхэр “М” зөвшөөрөлтэй 3400 автомашин тус тус байрлуулна.

 

“Ж”, “А”, “ДК”, “Улаан М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий хоёр дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд машинаа байрлуулна.

 

Дашрамд дурьдахад улаан, цэнхэр өнгө бүхий “М”, ногоон “Ү” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт, “Шар Ү” зөвшөөрөл зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчлэх юм. Харин “Ж, “ДК”, “А”, “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой юм байна.

 

Зөвшөөрөл аваагүй авто машинтай баярын өдрүүдэд оролцох бол Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх хүрээлэн рүү үнэ төлбөргүй атобусаар зорчих боломжтой гэдгийг Замын цагдаагийн газраас сануулж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ