Нохойны эзэнд 2.6 жилийн ял оноолоо
2016-07-06

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б-нь өөрийн нохойгоо хашаандаа сул тавьж орхисны улмаас 4 настай Г-г хазаж, улмаар хүүхдийн амь насыг хохироосон гэмт хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдөр гарсан.

 

Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Алтантуяа яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм.  Тус хэргийг энэ сарын 5-ын өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүх хэлэлцээд шүүгдэгч Б-д 2.6 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр оногдуулж,түүний эзэмшлийн дундад ази үүлдрийн нохойг устгахаар шийдвэрлэсэн байна.

 

Түүнийг "Орчиндоо аюул учруулж болох амьтан” буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний амь насыг нь хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Oyunaa:
Nohoi sonirhogch humuus tusdaa neg hothond amidardag bolchuul amar bna. Uneheer nohoigui amidarch chadahgui bgaa bol ter tusdaa hothond nohdtoigoo amidarch boloh bizdee. Nohoinoos aidag hund ih hetsuu yum. Urgelj dev dav gej orj garna. Gadaa huuhed bish nohoi l guildene, ene baidliig uurchluh yumsan.
2016-07-07
Зочин:
Huniig nohoigoor bariulj alchihaad 2.6 jil avj boldog yum uu?
2016-07-07
зочин:
Нийтийн зориулалттай орон сууцанд нохой тэжээж орц,шатан дээр баалгаж,шээлгэчихээд жишим ч үгүй байгаа иргэдэд хүлээлгэдэг бологох ажлыг МАН-н НИТХ-нхан хийнэ гэж найдаж байна.Хүүхэд тоглодог талбай дээр нохойгоо баалгачихаад ,шээлгэчихээд ялгадсыг нь авахгүй хаяад явж байгаа нохойтойгоо адилхан ёс зүйтэй лалруудыг торгож хүмүүжүүлэх саналтай байна.Тэд гэртээ нохойн амьдралаар амьдрах нь өөрсдөд нь сайхан байж болох ч бусад иргэд тэдний нохойн орчинд амьдармааргүй байна.Монгол улсын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй,ёстой.
2016-07-07
Зочин:
Nohoig bol tsaazaar avsiim bizdee, bolj l bn, huurhii huuhdiin ami nasni hajuud ter muu nohoin ami yu iin...
2016-07-07