Илдэн дээр гүйгч хорих ял сонслоо

Өмнөд Африкийн нэрт тамирчин, Илдэн дээр гүйгч хочит Оскар Писториуст шүүхээс зургаан жилийн хорих ял шийтгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүнийг найз бүсгүй Рийва Стинкэмпийг хөнөөсөн хэмээн буруутгажээ. Тэрбээр 2013 оны хоёрдугаар сард найз бүсгүйгээ хулгайчтай андууран буудан хөнөөсөн юм. Харин хохирогчийн гэр бүл тамирчинг найз бүсгүйгээ үргэлж дарамталдаг байсан, санаатай хөнөөсөн хэмээн буруутгаж, 90 мянган ам.доллар нэхэмжилсэн билээ.
Хохирогчийн толгой болон гараас хэд хэдэн бууны сум олдсон бөгөөд тамирчин эр өнөөг хүртэл санамсаргүйгээр найз бүсгүйгээ хөнөөсөн хэмээн мэдэгдсээр байсан билээ. Анхан шатны шүүхээс түүнд 15 жил оноосон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ