Монголын компани алтан цом хүртжээ

Холбооны Бүгд Найрамдах Герман улсад International Arch of Europe Award ёслолын ажиллагааа 29 дэх жилдээ өнгөрсөн сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагджээ. Тус арга хэмжээнд 40 гаруй улсын модон хавтан үйлдвэрлэлийн 70 гаруй байгууллага оролцсон байна.
Олон улсын аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн шилдгийг тодруулдаг тус арга хэмжээнд манай улсыг төлөөлөн “Woodman Furniture” компани оролцсон аж. Улмаар “International Arch of Europe in the Gold Category” буюу олон улсын чанартай алтан цомын эзэн болсон байна.
Тус арга хэмжээний алтан цомыг өмнө нь ING group, ALCOA групп, WalMart зэрэг байгууллага хүртэж байжээ. Энэ удаад Монгол улс тус шагналыг хүртсэн нь манай улсын модон хавтан үйлдвэрлэх хүчин чадал дэлхийн түвшинд хүрснийг илтгэсэн тухай “Woodman Furniture” компанийн удирдлага хэлж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ