Наадмын бөхийн барилдааны бай шагналыг зарлана

09:00 цагт: МБШТ Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпол дацангийн шинэ гэвш нар "Домын хурал" хурна.
11.00 цагт: “Их талын жааз” олон улсын хөгжмийн наадмын талаарх MN-Мэдээллийн төвд хэвлэлийн хуралтай.
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд сонгогчид нэр дэвшигчээс авсан мөнгөө 20 дахин үржүүлж авах хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хэвлэлийн хурал зарлалаа.
11:00 цагт: ЭМСЯ-наас Улсын баяр наадам болох гэж буйтай холбогдуулан цаг үеийн асуудлаар Хэвлэлийн бага зарлалаа.
11:00 цагт Үндэсний их Баяр наадмыг зохион байгуулах хороо, Японы Тоёота компани хамтран үндэсний бөхийн барилдааны бай шагналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал НЗДТГ-ын Б танхимд болно.
11.30 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас ард түмний хяналтын төв байгуулж, МАН-д шаардлага хүргүүлж байгаа талаар MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: АН-ын Үүрүүдийн холбооноос MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт: АСЕМ-ын дагалдах хурлуудын сүүлчийн хурал болох “Ази-Европын бизнесийн чуулга уулзалт” 7 дугаар сарын 13, 14-нд Улаанбаатарт болохтой холбогдуулж зохион байгуулагч Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ, Монголын эдийн засгийн форум ТББ зэрэг байгууллагаас мэдээлэл хийнэ.
12.40 цагт: АСЕМ-ын дагалдах хурал болох Ази Европын Түмний 11-р чуулганы үр дүн болон чуулганаар батлагдсан тунхаглалын талаархи мэдээллийг өгнө. Хэвлэлийн бага хурал Монцамэ мэдээлийн төвд байрлах АСЕМ-ын мэдээлийн төвд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ