Парисын халдлагад оролцсон залуусыг шийтгэлээ

img

Парисын халдлагатай холбогдуулан тус улсын цагдаагийнхан хэд хэдэн хүнийг барвчилсан билээ. Тэгвэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн гэх 24-27 насны долоон залууд шүүхээс ял оноосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Шүүхээс тэдэнд 6-9 жилийн хорих ял оноосон байна. Ял сонссон залуусын дунд Парисын халдлагад оролцсон Карим Мухаммед Аггап бий хэмээн прокурор мэдэгджээ. Түүнд шүүхээс 9 жилийн хорих ял оноосон байна.

 

130 хүний аминд хүрсэн халдлагын дараа тусгайгийнхан эдгээр залуусыг Бельгийн хилийн ойролцоогоос баривчилсан юм. Мөн Бельгийн тал Парисын халдлагад оролцсон хоёр сэжигтэнг Францын талд шилжүүлжээ. Тэд Парисын халдлагыг захиалсан гэгдээд буй Мухаммед Амри Али болон Салах Абдеслам нарт тусалсан хэмээн буруутгагдаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
130 хүний аминд хүрчихээд 9 жилийн ял аваад захиалгын мөнгө хэдэн сая ам долл аваад байж бгаа байхдаа.
2016-07-07
ккк:
130 хүн алчихаад байхад 6-9 жил л өгч байдаг. Тэгэхээр алахгүй яах вэ дээ.
2016-07-07