Парисын халдлагын сэжигтэн Брюссельд оролцжээ

Парисын халдлагад оролцож, олон иргэнийг хохироосныхоо дараа сураггүй алга болсон Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин Мухаммед Абрини гэгчийг Брюссель хотын халдлагад оролцсон байж магадгүй хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Бельгийн нийслэл Брюссель хотын олон нисэх буудал болон метроны буудлын орчимд өнгөрсөн гуравдугаар сарын 22-ний өдөр террорист халдлага болж, 34 хүн амиа алдсан билээ.
Цагдаагийнхан нисэх буудалд халдсан гурван этгээдийг тогтоосон бөгөөд хоёр нь өөрсдийгөө егүүтгэсэн юм. Нисэх буудалд болсон халдлагаар 16 хүн амиа алджээ. Харин тэдэнд зааварчилгаа өгч байсан хар шил, малгайтай эр сураггүй алга болсон билээ. Хяналтын камерт бичигдсэн сэжигтэй этгээдийг өнөөг хүртэл хайсаар байна. Тэгвэл малгайтай эрийг Парисын халдлагын сэжигтэн Мухаммед Абрини байх магадлалтай хэмээн Цагдаагийн нэрээ нууцалсан ажилтан хэвлэлийнхэнд ярьжээ.
Абрини Парисын халдлагын дараа сураггүй алга болсон юм. Түүнийг Бельгид нууцаар авчирсан бүлэг этгээдийг өнгөрсөн дөрөвдүгээр сард тусгайгийнхан баривчилсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ