Халдлагатай холбоотойгоор 19 хүнийг баривчилжээ

img

Саудын Араб улсад энэ даваа гаригт дараалсан дэлбэрэлт болж, дөрвөн хүн амиа алдаж, таван хүн шархтсан билээ.

 

Террористууд тус улсын ариун хот гэгддэг Медина хотноо халдсан юм.

 

Эрх баригчид уг халдлагын цаана Иракийн хэт даврагч Халифын вант улс бүлэглэл бий хэмээн мэдэгдсэн юм. Гэхдээ тус бүлэглэл дээрх халдлагыг захиалсан хэмээн мэдэгдээгүй байна. Тэгвэл цагдаагийнхан уг халдлагатай холбоотойгоор 19 хүнийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Баригдсан хүмүүсийн 12 нь Пакистаны иргэн гэнэ. Харин бусад зургаан этгээдийн үндэстэн тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ