Чөлөөтийн эрэгтэй тамирчид Мадридыг зорилоо

Долоодугаар сарын 9-10-ны өдөр Испани улсын Мадрид хотын “Pabellón Exterior del CSD C” спорт цогцолборт сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 3 төрлөөр явагдах ХҮII дахь удаагийн олон улсын уламжлалт “Гран-При” тэмцээнд манай эрэгтэй бөхчүүд оролцохоор болж Мадрид хотыг зорилоо.
Тэмцээний дараа 5 өдрийн олон улсын хамтарсан бэлтгэлтэй. Энэ тэмцээн нь олимпийн “Рио-2016” наадамд оролцох эрх авсан манай бөхчүүдийн хувьд олимпийн наадмын өмнөх сүүлийн сорилго тэмцээн болж байна.
Испанийн “Гран-При” тэмцээнд манай бөхчүүд сүүлийн удаа 2013 онд оролцож эмэгтэй 55 кг-ийн жинд С.Бямбацэрэн, 72 кг-ийн жинд О.Бурмаа нар хүрэл медаль хүртэж байжээ.
ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ТАМИРЧИД:
- 57 кг Эрдэнэбатын Бэхбаяр
- 65 кг Ганзоригийн Мандахнаран
- 74 кг Пүрэвжавын Өнөрбат
- 86 кг Оргодолын Үйтүмэн
- 96 кг Доржхандын Хүдэрбулга
Дасгалжуулагчид
- Ц.Цогтбаяр, эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч
- Б.Баяраа, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч
- Ц.Баярсайхан, ”Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч
Шүүгч
- Баттулгын Алтангадас
ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
Долоодугаар сарын 9 /Баасан гариг/
10.00 - 15.30 эрэгтэй чөлөөт бөхийн бүх жингийн тэгшитгэлийн болон
тойргийн барилдаан, медалийн төлөөх барилдаанууд
Долоодугаар сарын 10 /Бямба гариг/
10.00 - 15.30 эмэгтэй чөлөөт бөхийн бүх жингийн тэгшитгэлийн болон
тойргийн барилдаан, медалийн төлөөх барилдаанууд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ